• MN
  • EN
  • CN
  • RU
  • «Бурядын Эрүүл мэнд-2017» Бүс хоорондын мэргэшсэн үзэсгэлэнд урьж байна
    05/03/2017

    2017 оны 2-р сарын 20-22  /  БНБуриад улсын Улан-Үд хот

    Бүгд Найрамдах Буриад улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь эрхэм зочид, төлөөлөгч та бүхнийг 2017 оны 2-р сарын 20-22-ны өдрүүдэд Улаан-Үд хотод зохион байгуулагдах «Бурядын Эрүүл мэнд-2017» бүс хоорондын мэргэшсэн үзэсгэлэнд  урьж байна.

    Үзэсгэлэнгийн үеэр Бүгд найрамдах улсын Семашкогийн нэрэмжит клиникийн эмнэлэг үнэ төлбөргүй ISO “эмнэлгийн байгууллагт менежментийн системийг нэвтрүүлэх, эмнэлгийн байгууллагын маркетинг” сургалт зохиогдоно.  

    Түүнээс гадна, хүссэн хүн бүр эрүүл мэндийн зөвлөгөө авч, хэд хэдэн шинжилгээ өгч, төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар  боловсрол-мэдээлэлийн материалтай танилцах.

    Үзэсгэлэнгийн төрлүүд:

    • эрүүл мэндийн техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл;
    • өвчнөөс урьдчилан сэргийлэх орчин үеийн эмчилгээний арга, эмнэлгийн үйлчилгээ;
    • эрүүл мэндийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн шинэ технологи;
    • эм зүйн хэрэгсэл, тоног төхөөрөмж
    • лабораторийн ба оношлогооны тоног төхөөрөмж, сонголт, систем;
    • нүд зүй, нүдний эрүүл мэнд
    • шүдний тогтоолт, багаж хэрэгсэл ба материал, үйлчилгээ;
    • том оврын эмнэлгийн тоног төхөөрөмж тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх;
    • гоо сайхан, эмчилгээний гоо сайхан;
    • зөв хооллолт, хооллох систем, эрүүл амьдралын хэв маягийн хооллолт
    • төвдийн уламжлалт эрүүл мэнд, эрүүл амьдралын хэв маяг, биеийн тамир болон спорт комплекс;
    • эрүүл ахуй, сувилал, сувилалын комплекс;
    • хүний нөөцийн бэлтгэл, эрүүл мэндийн мэдээллээр хангах;
    • эрүүл мэндийн даатгал;
    • эрүүл мэндийн газрын тусгай тавилга болон бусад.

    Хавсралт:
    Хөтөлбөр, бүртгэлийн хуудас орос хэл дээр

    Холбоо барих:
    Үзэсгэлэн яармагийн газар
    Утас: 312371
    Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150