• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ-ын Шанхай хотноо ОУ-ын үзэсгэлэн, бизнес аялалд урьж байна
    05/03/2017

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдах дараах үзэсгэлэнд бизнес аялал зохион байгуулах гэж байна.

    1 .CME2017 оны Хятадын суурь машины үзэсгэлэн

    Хугацаа: 2017 оны 3 сарын 1-4
    Зохион байгуулагч: Хятадын худалдаа, аж үйлдвэрийн яам
    Үзэсгэлэн болох газар: Qingpu - Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн төв

    CME2017 оны Хятадын суурь машины үзэсгэлэн нь 1999 оноос эхлэн 16 жил зохион байгуулагдсан. Урьдчилсан тооцоогоор 17 дахь удаагийн CME&CIFE үзэсгэлэнгийн цар хүрээ нь 100000м2 талбайг хамрах бөгөөд 1000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ танилцуулан 100 000 мэргэжилтэн болон худалдан авагчид үзэж сонирхох төлөвтэй байна.

    Энэ удаагийн үзэсгэлэн нь бүрэн автомат суурь машин болон төмөрлөг боловсруулалт, аж үйлдвэрийн автоматжуулалт, шинэ эрчим хүч хийгээд харилцаа холбооны технологийн хэрэглээ, аж үйлдвэрийн байгаль хамгаалах технологи болон тоног төхөөрөмж, робот, эрчим хүчний хэмнэлт болон шинэ эрчим хүчний машин техник, шинжлэх ухаан, технологийн инновацийн үзэсгэлэн, сансарын технологи гэсэн 9 том мэргэжлийн чиглэлээр ажиллах болно.

    2. Хятадын Хуванцарын машин механизмын үзэсгэлэн

    Xугацаа: 2017 оны 3 сарын 1-4
    Үзэсгэлэн болох газар: Qingpu - Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн төв

    CPE буюу Хятадын хуванцарын машин механизмын хамгийн том үзэсгэлэн 3-р сарын1-4-ний өдрүүдэд Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн төв болж 30000м2 талбайд 100000 гаруй мэргэжлийнхэн болон үзэгчид үзэж сонирхоно.

    Үзэсгэлэнд автомашин үйлдвэрлэл, цэргийн үйлдвэрлэл, сансар судлал, барилгын машин механизм, усан онгоц үйлдвэрлэл, электроник, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл гэх мэт салбарын бүтээгдэхүүнүүд хамрах болно.

    Тус үзэсгэлэн нь:

    • Хуванцар хэлбэржүүлэгч машин механизм

    • Хуванцар шахагч машин механизм

    • Иж бүрдэл тоног төхөөрөмж

    • Хуванцар сав, баглаа боодол

    • Хуванцар болон бусад түүхий эд материалын үзэсгэлэн зэрэг мэргэжлийн солилцоог хангахад зориулагдсан үзэсгэлэн юм.

    3. 2017CAE Хятадын ХАА-н тоног төхөөрөмжийн үзэсгэлэн
    China Agricultural Machinery Exhibition

    Хугацаа: 2017 оны 3 сарын 1-4
    Үзэсгэлэн болох газар: Qingpu - Шанхай хотын Үндэсний үзэсгэлэнгийн төв
    Гүйцэтгэгч байгууллага: Шанхай Хуа пин үзэсгэлэнгийн компани
    The Host: Shanghai Huapin Exhibition Co., Ltd.
    Үзэсгэлэнд: Ургац хураалтын машин механизм, ургамал хамгааллын машин механизм, насосны үзэсгэлэн, дизель хөдөлгүүр, трактор, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл зэргийг дэлгэн үзүүлэх болно.

    Бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг уг бизнес аялалд өргөнөөр оролцохыг урьж байна. Сонирхсон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид 2017 оны 2-р сарын 15-ны дотор бүртгэлийн хуудсын дагуу мэдээллээ ирүүлнэ үү.

    Жич: Бизнес аялалын хөтөлбөр, аялалын зардлын урьдчилсан мэдээлэл болон бүртгэлийн хуудсыг хавсаргасан болно.

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
    Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Гадаад Харилцаа хамтын ажиллагааны газрын тэргүүлэх мэргэжилтэн Б.Байгалмаа
    Утас: +976-11-312501, 99077781
    Факс: +976-11-324620
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150