• MN
  • EN
  • CN
  • RU
  • Эрхүү мужийн бизнес эрхлэгчидтэй хийх уулзалтанд урьж байна
    05/03/2017

    ОХУ-ын Эрхүү мужийн амбан захирагч С.Г.Левченко 2017 оны 2 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Монгол Улсад хийх айлчлалын хүрээнд тус мужийн 26 аж ахуйн нэгжийн төлөөлөл дагалдан ирэх бөгөөд МҮХАҮТ Дорнод Сибирийн ХАҮТ-тай хамтран хоёр орны бизнес эрхлэгчдийн уулзалтыг 2-р сарын 14-ны 09.00 цагт МҮХАҮТ-ын Хурлын танхим (507 тоот)-д зохион байгуулах гэж байна.

    Уг арга хэмжээний хүрээнд хоёр талын бизнес эрхлэгчдийн дугуй ширээний уулзалт, ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулагдах ба Оросын талаас уул уурхай,барилга, мод, мод боловсруулалт, химийн үйлдвэрлэл, зам, худалдааны сүлжээ, хүнс,талх нарийн боов, архи, пиво,хөдөө аж ахуй, тээвэр зууч, машин механизмын салбарын аж ахуйн нэгжүүд оролцоно.

    Иймд тус уулзалтад оролцож, хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дараахь хаягаар бүртгэж байна.

    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар
    Утас: 312501, 99148510, 99106815
    E-mail: foreignrelations@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150