• MN
  • EN
  • CN
  • RU
  • Франчайзингийн зөвлөлийг шинэчлэхтэй холбогдуулан зөвлөлд элсэх хүсэлтэй иргэд, ААН-ийг урьж байна
    05/03/2017

    МҮХАҮТанхимын дэргэдэх Франчайзингийн зөвлөл анх 2007 онд байгуулагдаж, олон улсын чанартай үзэсгэлэнд оролцох, аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүст энэ салбарын мэдээ мэдээллийг хүргэх, улирал тутам франчайзингийн цахим сонинг эрхлэн гаргах зэрэг ажлуудыг гүйцэтгэж ирлээ.

    Өнөөдөр монголын зах зээлд хүч төрөн гарч ирж байгаа салбарын нэг бол яах аргагүй франчайзинг. Энэ төрлийн бизнес өргөжин тэлэхийн хэрээр тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, МҮХАҮТанхимын зүгээс бодлогын өмгөөллөөр дэмжин ажиллах, гадны болон дотоодын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг боломжуудыг эрэлхийлж тус зөвлөлийг бид шинэчлэн байгуулах гэж байна.

    Тус зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлэх ажилд та бүхний санал, санаачлага үнэтэй хувь нэмэр оруулах тул бидэнтэй хамтран ажиллахыг уръя.

    Хавсралт дахь Бүртгэлийн маягтыг бөглөн доор хаягаар илгээнэ үү.

    Хариуцсан мэргэжилтэн
    С.Дүүрэнжаргал

    Холбоо барих:

    Утас: 11-310-396, 88081803
    Цахим шуудан: duurenjargal@mongolchamber.mn
    Хаяг: МҮХАҮТанхимын 305 тоот

    Latest 150
    Latest 150