• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдах Олон Улсын ухаалаг барилгын үзэсгэлэн урьж байна
    05/03/2017

    2017 оны Хятадын Олон Улсын ухаалаг барилгын үзэсгэлэн

    Үзэсгэлэнгийн хугацаа: 2017 оны 3 дугаар сарын 13– 15–нд / Даваа – Лхагва нийт 3 өдөр/
    Үзэсгэлэнгийн танхим: Бээжин хот Үндэсний хурлын танхим
    Зохион байгуулагч: Хятадын барилгын салбарын ухаалаг барилгын хороо

    Үзэсгэлэнгийн танилцуулга

    Хятад улсын барилгын салбар нь 16 их наядын асар том зах зээл болсон бөгөөд үүнтэй зэрэгцэн ухаалаг барилгын зах зээл мөн адил хурдацтайгаар хөгжиж, бүтээгдэхүүний өсөлт нь 500 тэрбум гаруй юань болсон байна. Ухаалаг барилгын салбар хүчээ авч байгаа энэ үед ялангуяа электрон, хиймэл оюун ухаан, мэдээлэл технологитой холбоотой бүтээгдэхүүний шинэчлэлт, нарны цахилгаан энергийг илүү эко болгох төрлүүд дагаад хурдацтай хөгжиж байна.

    Ухаалаг хот бүтээн байгуулалтын үйлчилгээг сурталчилах, ухаалаг барилгын салбарыг дэмжих, туслах, дотоод болон гадаадын аж ахуйн нэгжүүдийг нэг дор цуглуулан, уулзуулах, зөвлөгч болох үүднээс Хятадын барилга аж үйлдвэрлэлийн холбоо болон Хятадын олон улсын эдийн засаг болон технологийн хамтын нийгэмлэгээс 2017 оны Хятадын ОУ–н ухаалаг барилгын үзэсгэлэнг Бээжинд зохион байгуулах гэж байна.

    Үзэсгэлэнгийн цар хүрээ

    Харилцаа холбоо болон Сүлжээ: Нэгдсэн сүлжээ, октик дамжуулагч, компьютерийн сүлжээ, сүлжээний аюулгүй байдал, телефон утасны холболтын систем.

    Барилгын менежмент болон эрчим хүч: Барилгын тоног төхөөрөмж удирдлагын систем, эрчим хүчний удирдлага, ухаалаг гэрэлтүүлэг, ухаалаг сүүдрэвч, эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн ба шийдэл

    Ухаалаг харилцаа болон ухаалаг гэр: Видео яригч , гэрийн ухаалаг хэрэгсэл, орчины аюулгүйн хамгааллын хэрэгсэл, ухаалаг цаг, орчны үйлчилгээ болон логистик.

    Олон нийтийн аюулгүй байдал: Хамгаалалтын менежмент, видео ажиглалт, хулгайн дохиолол, галын дохиолол, бодит хамгаалалт, галаас урьдчилан сэргийлэх, үүдний электрон шалгалт, тэсрэх бодис, дэлбэрэлтийг урьдчилсан хамгаалалт, ухаалаг зааварчилгаа болон зогсоолын менежментийн систем.

    Видео хурал: САТV, нийтийн дамжуулалт, мэдээлэл солилцоо болон өргөн дэлгэц, цахим хурал болон том хэмжээтэй дэлгэц,цахим хурал

    Ухаалаг хот: Аюулгүй хот, түргэн тусламжийн төв, ухаалаг тээврийн хэрэгсэл, ухаалаг эрүүл мэнд, ухаалаг эмчилгээ, ухаалаг боловсрол, ухаалаг зочид буудал, ухаалаг дата төв гэх мэт

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.

    Хариуцсан ажилтан: МҮХАҮТ, Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын тэргүүлэх мэргэжилтэн Б. Байгалмаа
    Утас: +976-11—322501, 99077781
    Факс: +976-11-324620
    Цахим хуудас: baigalmaa@mongolchamber.mn
    МҮХАҮТ-ын Бээжин хот дахь төлөөлөгч: Ө.Мөнгөнцацрал.
    Утас: 18510321008
    Цахим шуудан: mncci123456789@foxmail.com

    Latest 150
    Latest 150