• MN
  • EN
  • CN
  • RU
  • ШАНХАЙ хотноо олон улсын үзэсгэлэн, бизнес аялалд урьж байна
    05/03/2017

    Оёмол сүлжмэл бүтээгдэхүүний бизнес эрхлэгчдийн анхааралд

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь БНХАУ-ын Шанхай хотноо Шанхай хотын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран 2017 оны 04 дүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Шанхай хотын оёдол, нэхмэл материал, хувцасны материал, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч газар дээр нь очиж танилцах, 2017 оны 5 дахь удаагийн Шанхайн Олон улсын ажлын хувцасны үзэсгэлэн, Шанхайн олон улсын хувцас, технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, Шанхайн Олон улсын гэрийн хувцасны үзэсгэлэн, Шанхайн Олон улсын сургууль, цэцэрлэгийн дүрэмт хувцасны үзэсгэлэн зэрэг үзэсгэлэнг үзэж сонирхох зорилгоор бизнес групп зохион байгуулах гэж байна.

    Шанхай хот нь БНХАУ-ын шууд харьяат хот бөгөөд, эх газрын эдийн засаг, санхүү, худалдааны төв, Хятадын худалдаа, санхүү, мэдээлэл, үйлдвэрлэлийн хамгийн чухал хот юм. Шанхай нь Хятадын төмөр зам, агаарын тээврийн төв бөгөөд усан порт нь дэлхийн хамгийн том чингэлэгийн портод тооцогддог, Xятадын хөгжлийн цонх болсон хот бөгөөд бид та бүхэнд энэхүү хөгжингүй бүс нутгийн үйлдвэрлэгч нартай танилцах боломжийг олгож байна.

    2017 оны 5 дахь удаагийн Шанхайн Олон улсын ажлын хувцасны үзэсгэлэн

    Үзэсгэлэнгийн цар хүрээ:

    Бизнес загварын брэнд хувцас:Костюм, хослол, өмд, цамц,

    Ажлын хувцас: Ажил хэрэгч хувцас, байгууллагуудын дүрэмт хувцас, хот тохижуулалтын албаны дүрэмт хувцас, тээвэр, цахилгаан тээврийн дүрэмт хувцас, аж үйлдвэр, уул уурхайн хувцас, хөдөө аж ахуй, ойжуулалт, мал аж ахуй, загасны аж ахуйн салбарын хувцас, тусгай хамгаалалтын хувцас;

    Онцлог шинж чанар бүхий хувцас:

    • Зочид буудлын дүрэмт хувцас: Менежер, зөөгч, тогооч, ёслолын хувцас, цэвэрлэгээ үйлчилгээний хувцас, логистик, засвар үйлчилгээний хувцас

    • Эмнэлгийн хувцас: Эмч, сувилагч, өвчтний хувцас, хагалгааны хувцас, эмнэлгийн хамгаалалтын хувцас

    Гадна болон туслах материал:Ажлын хувцасны гадна материал, бэлэн хувцасны туслах материал, сав баглаа боодлын материал, дагалдах тоноглол

    Хувцасны технологи, тоног төхөөрөмж:CAD / CAM нэгдсэн технологийн шийдэл, компьютерийн Raab эсгүүрийн тоног төхөөрөмж, автомат оёдлын тоног төхөөрөмж, ухаалаг хувцас үйлдвэрлэл, логистикийн тоног төхөөрөмж, ухаалаг хувцас өлгөх систем, хувцас захиалгын дэлгүүрийн систем, ухаалаг хатгамалын тоног төхөөрөмж, өндөр гүйцэтгэлт индүүдлэгийн тоног төхөөрөмж, наалтын тоног төхөөрөмж, автомат хэвлэх тоног төхөөрөмж, автомат уутлах тоног төхөөрөмж, ажлын дүрэмт хувцасны угаалгын тоног төхөөрөмж, том хэмжээний лазер болон хэт авианы тоног төхөөрөмж зэрэг

    2017 Шанхайн олон улсын хувцас, технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн

    Үзэсгэлэнгийн цар хүрээ:

    Ухаалаг технологи, тоног төхөөрөмж:CAD / CAM нэгдсэн технологийн шийдэл, хувцас захиалгын систем, 3D ухаалаг хувцас тохируулах систем, автомат эсгүүрийн тоног төхөөрөмж

    Ухаалаг оёдлын тоног төхөөрөмж: Ухаалаг хувцас үйлдвэрлэл, логистикийн тоног төхөөрөмж, автомат хэвлэх тоног төхөөрөмж, ухаалаг хатгамалын тоног төхөөрөмж, автомат оёдлын тоног төхөөрөмж, ухаалаг өлгүүрийн систем, наалтын тоног төхөөрөмж

    Автомат оёдлын тоног төхөөрөмж:Өндөр гүйцэтгэлт хувцас индүүдлэгийн тоног төхөөрөмж, автомат уутлах тоног төхөөрөмж, ажлын дүрэмт хувцасны угаалгын тоног төхөөрөмж, ухаалаг хадгалалтын тоног төхөөрөмж болон бусад удирдлагын програм хангамж

    Аж үйлдвэрийн технологи, тоног төхөөрөмж
    Шанхайн Олон улсын гэрийн хувцасны үзэсгэлэн
    Шанхайн Олон улсын сургууль, цэцэрлэгийн дүрэмт хувцасны үзэсгэлэн
    мөн хугацаанд зохион байгуулагдах болно.

    Иймд бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч Та бүхнийг шинээр нэвтрүүлж буй орчин үеийн шинэ, дэвшилтэт техник технологи, тус улсын томоохон үйлдвэрлэгч нартай газар дээр нь танилцаж судалгаа хийж өөрсдийн бизнесийн цар хүрээгээ өргөжүүлэхийг хүсвэл энэхүү бизнес аялалд оролцохыг урьж байна.

    2017 оны 04 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл бүртгэнэ.

    Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу.
    Утас:99077781, +976-11-312501
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150