• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнесийн салбарын манлайлагч бүсгүйчүүд шалгарлаа
    05/03/2017

    МҮХАҮТ нь 1998 оноос уламжлал болгон  зохион байгуулж буй, улс орны эдийн засаг, бизнесийн салбарт хувь нэмэр оруулж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, алдаршуулах, тэдгээрийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, нийгэмд эзлэх байр суурийг нь бэхжүүлэх зорилго бүхий “LADY ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслолын ажиллагааг 19 дэхь жилийнхээ босгон дээр өнөөдөр ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.

    Арга хэмжээнд Танхимын удирдлагууд болон ОУБ-ын зочид төлөөлөгчид бизнесийн салбартаа манлайлагч бүсгүйчүүд оролцон манлайлагч бүсгүйчүүдийг шалгаруулан өргөмжиллээ. Тус арга хэмжээг голлон зохион байгуулж байгаа “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл” нь одоогоос яг 10 жилийн өмнө танхимын гишүүн эмэгтэйчүүдийн санаачлагаар байгуулагдаж байсан ба өнөөдрийн байдлаар 360 гаруй бизнес эрхлэгч хатагтай нарыг эгнээндээ нэгтгэн хурал, уулзалт, үзэсгэлэн, тэмцээн зэрэг төрөл бүрийн бизнесийн арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

    Энэ удаагийн шалгаруулалтын Гран При шагналын эзнээр Монполимет группын Ерөнхий захирал Хатагтай Н.Мөнхнасан тодорлоо. Тус компани нь жилд 1 сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай Мон цемент үйлдвэрийг ашиглалтанд оруулсан амжилтаар энэхүү нэр хүндтэй шагналын эзэн болж байна. Мөн Монцемент үйлдвэрт 400, цахилгаан станц болон уул уурхайн үйлдвэрт 200 орчим хүн ажиллаж үйлдвэр жилийн 365 өдөрт тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм байна.

    Мөн ажил бүтээл амжилтаараа бусдыгаа манлайлан шалгарсан Экспортлогч, импортлогч, үндэсний үйлдвэрийн гээд салбар бүрийн Энтрепренер хатагтай нар шалгарлаа. 19 дэх жилийнхээ босгон дээр өнөөдөр ийнхүү ёслол төгөлдөр үргэлжилж байгаа энэ арга хэмжээний “Гран При” шагналтнуудыг алдаршуулан бичихэд 1998 онд Мон-Крем ХХК –ийн захирал Э.Уранчимэг, 1999 онд Петровис ХХК –ийн ТУЗ-ын дарга Ж.Оюунгэрэл, 2000 онд Эрэл ХХК –ийн захирал Д.Сэргэлэн, 2001 онд Наран трейд ХХК – ийн ерөнхий захирал Д.Удвал, 2003 онд Алтжин ХХК –ийн захирал Г.Алтан, 2005 онд Отгонтэнгэр их сургуулийг үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн, БОАЖЯамны сайд Д.Оюунхорол, 2009 онд Гандирс ХХК – ийн ерөнхий захирал Ц.Эрдэнэчулуун, 2011 онд Хатан сүлжээ ХХК –ийн ерөнхий захирал Б.Бадамханд, 2014 онд Ханбогд кашимер ХХК- ийн ерөнхий захирал Ч.Ганцэцэг нар шалгаран бусдыгаа манлайлан шалгарч байсан байна. Монгол улсын эдийн бизнесийн салбартаа манлайлагч нь байж энэхүү нэр хүндтэй шагналыг гардан авсан бүх бүсгүйчүүддээ бизнесийн их ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөе.

    “Lady Entrepreneur-2016”  шагналтнууд

    Гран При шагналт Энтрепренер хатагтай

    • Монполимет групп ХХК-ийн ерөнхий захирал Н.Мөнхнасан

    Үндэсний үйлдвэрлэгч Энтрепренер хатагтай

    • Монос хүнс ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Отгондарь

    Экспортлогч Энтрепренер хатагтай

    • Ханбогд Кашимер ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Ганцэцэг

    Импортлогч Энтрепренер хатагтай

    • Тулга техник ХХК-ийн ерөнхий захирал Ч.Байгальмаа
    • Гранд макс ХХК-ийн захирал Ц.Болормаа

    Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Энтрепренер хатагтай

    • Хэв хашмал ХХК-ийн ерөнхий захирал Я.Цэвэлмаа

    Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Энтрепренер хатагтай

    • Монгол эм импекс Концерн ХХК-ийн ерөнхий захирал Б.Болормаа

    Дэвшилтэт, техник, технологи Ноу-Хау нэвтрүүлэгч Энтрепренер хатагтай

    • Гофра ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Дашдулам

    Байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэгч Энтрепренер хатагтай

    • Ультрасоникс ХХК-ийн ерөнхий захирал Б.Чимэгцэцэг

    Гарааны бизнес эрхлэгч  Энтрепренер хатагтай

    • Мишел Энд Амазонка гүйцэтгэх захирал Ч.Мөнхжаргал

    Тодорхой салбарын Энтрепренер хатагтай номинациуд:

    Уул уурхайн салбарын Энтрепренер хатагтай

    • Монголын алт МАК ХХК-ийн захирал Н.Цэлмүүн

    Худалдааны салбарын Энтрепренер хатагтай

    • Наран бьюти Уорлд ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа

    Барилгын салбарын Энтрепренер хатагтай

    • Эн Эй Пи групп ХХК-ийн ерөнхий захирал М.Уянга

    Үйлчилгээний салбарын Энтрепренер хатагтай

    • Интер Кюзин ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранцэцэг

    Хөдөлмөр аюулгүй байдлын салбарын Энтрепренер хатагтай

    • ОШМИ ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мойлтмаа

    Санхүүгийн  салбарын Энтрепренер хатагтай

    • АБТС ББСБ-ийн гүйцэтгэх захирал  Э.Цолмон  

    Үл хөлдөх хөрөнгийн салбарын Энтрепренер хатагтай

    • Монголиан проперти менежмэнт групп гүйцэтгэх захирал Г. Ариунжаргал

    Боловсролын салбарын Энтрепренер хатагтай

    • Сантис боловсролын төв ХХК-ийн ерөнхий захирал Д.Оргилмаа

    Хөнгөн үйлдвэрийн салбарын Энтрепренер хатагтай

    • Мон ирээдүй ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Биндэръяа

    Хэвлэл мэдээллийн салбарын Энтрепренер хатагтай

    • Монгол контент ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Гантуяа

    Хүнсний салбарын Энтрепренер хатагтай

    • Траст Трейд ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сансармаа

    Тээвэр зуучлал, логистикийн салбарын Энтрепренер хатагтай

    • Туушин ХХК-ийн гүйцэтгэх захирал Энхриймаа

    Аялал жуулчлалын салбарын Энтрепренер хатагтай

    • ДМД Монгол ХХК-ийн ерөнхий захирал Ж. Соёлмаа

    Эрүүл мэндийн салбарын Энтрепренер хатагтай

    • Монолаб ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Оюундэлгэр

    Соёл урлагийн салбарын Энтрепренер хатагтай

    • Саунд Оф Монгол ХХК-ийн Ерөнхий захирал М.Уянга

    ЖДҮ-ийн салбарын Энтрепренер хатагтай

    • Эх газрын чулуу ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Болдмаа

    Бичил бизнесийн салбарын Энтрепренер хатагтай

    • Алтан мөнгөн хонх ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямаа

    Ноос ноолуурын салбарын Энтрепренер хатагтай

    • Саран эх ХХК-ийн ерөнхий захирал Ш.Баярмаа

    Ногоон орчин бүрдүүлэгч Энтрепренер хатагтай

    • НЭШНЛ ГАРДЕН ХХК-ийн ерөнхий захирал Ю.Дэлгэрмаа

    Latest 150
    Latest 150