• MN
  • EN
  • CN
  • RU
  • Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохив
    05/09/2017

    Олон Улсын Санхүүгийн Корпораци /ОУСК/, Монголын хөрөнгийн биржтэй хамтран дэлхийн 43 хөрөнгийн биржтэй нэгдэн “Жендерийн тэгш байдлын төлөө хонх цохих” арга хэмжээг энэ сарын 07-ны өдөр  зохион байгууллаа. Энэхүү хонх цохих ёслолын үйл ажиллагаа нь 3 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд  Амман, Дакка, Лима, Янгон, Найроби, Нью Йорк зэрэг дэлхийн олон хөрөнгийн биржүүд үүнд оролцож Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй уялдуулан цохидог уламжлалтай ажээ. Тус арга хэмжээний бас нэг зорилго нь хувийн хэвшлийн салбар дахь эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог сайжруулах,  тэдгээрийг дэмжин, олон нийтэд таниулан сурталчилахад  оршдог байна.

    Боловсрол, санхүүгийн хүртээмж, эдийн засгийн боломж, цалингийн тэгш байдал дахь жендэрийн тэгш байдлын асуудлаар Монгол улс бүсийн болон дэлхийн орнуудын үлгэр жишээ болохуйн түвшинд байгаа гэдгийг ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Туен Д. Нгуен хэллээ. Тэрээр эдгээр үзүүлэлтийг сайжруулах шаардлага байсаар байгаа хэдий ч Монгол улсын хувьд эрэгтэйчүүд давамгайлсан  уул уурхайн салбар, том албан тушаалтан болон ТУЗ-ийн гишүүнчлэл зэрэг асуудлаар ЭЗХАХБ-ын зарим томоохон гишүүн орнуудтай харьцуулахад нэлээд сайн үзүүлэлттэй байгаа нь бахархууштай байна гэж тэмдэглэв.

    Мөн арга хэмжээний үеэр МХБ-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Сарангуа, жендэрийн тэгш байдал нь дэлхийн хөгжил дэвшилд нэн чухал билээ. Монголын хөрөнгийн бирж нь жендэрийн тэгш байдлыг дэмжсэн энэхүү том арга хэмжээнд нэгдэж байгаадаа баяртай байна. Бид цаашид бүхий л талаар хамтран ажиллах болно гэдгийг хэллээ.

    Хонх цохих арга  хэмжээнд НҮБ-ын Даян дэлхийн гэрээ (Глобал Компакт)-ийн Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, ОУСК, МХБ, Компаний засаглалын хөгжлийн төв, “Women Corporate Directors”-ийн Монгол дахь салбар зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож дуу хоолойгоо нэгтгэлээ.

    Latest 150
    Latest 150