• MN
  • EN
  • CN
  • RU
  •  Тайваны Тайбэй хотод зохион байгуулагдах 16 дахь удаагийн Монгол-Тайваны Худалдаа Эдийн Засгийн хамтарсан хурал, уулзалтанд урьж байна
    05/09/2017

    МҮХАҮТ нь Тайваны Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (CIECA)-тай хамтран 2017 оны 5 дугаар сарын 16- 20-ий өдрүүдэд Тайваны Тайбэй хотноо 16 дахь удаагийн “Монгол-Тайваны эдийн засгийн хамтарсан хурал, уулзалт” зохион байгуулна.

    Энэхүү арга хэмжээ нь Монгол-Тайванийн худалдаа,эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц өгч буй бизнесийн орчин, боломжийн талаар харилцан бодит мэдээлэл солилцох,бизнес эрхлэгчдийг холбож өгөх гүүр болдог ганц арга хэмжээ юм.

    2017 онд Монгол-Тайваны худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг идэвхижүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Тайваний дэвшилтэт техник технологийг оруулах, шинэ зах зээлд гарах, газрын баялаг, түүхий эдийн нийлүүлэлтийг эрчимжүүлэх боломжуудыг хоёр орны бизнес эрхлэгчдэд бий болгох зорилтуудыг тавиад байна.

    Иймд 16 дахь удаагийн тус арга хэмжээнд Монгол улсаас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл (ноос ноолуур, архи, чацаргана, чихэр, шоколад, гоо сайхан)-ийн төлөөлөл ААН-үүдийг өргөнөөр оролцуулахаас гадна Монголын банк, санхүүгийн байгууллагын төлөөллийг Тайваны ЭКСИМ банк, мөн бусад банкуудтай уулзалт хийх өргөн боломжтой тул холбогдох салбар, чиглэлийн ААН, байгууллагуудыг оролцохыг урьж байна.

    Дэлгэрэнгүй мэдээллийг:
    Холбогдох  мэргэжилтэн: Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн Б.Байгалмаа

    Бүртгэлийн хугацаа: 2017 оны 5 дүгээр сарын 1-нд дуусна.

    Утас: 11-312501, 99077781
    Цахим хаяг: baigalmaa@mongolchamber.mn

    ХАВСРАЛТ ТАТАХ:

    Latest 150
    Latest 150