• MN
  • EN
  • CN
  • RU
  • Евразийн Эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н. КОРЕШКОВ болон Монголын бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний ажил хэргийн уулзалтад оролцохыг урьж байна
    05/09/2017

    Монгол Улсын Засгийн газар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, талууд хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, худалдаанд тулгарч буй тарифын бус саадыг арилгахад чиглэсэн бодит арга хэмжээ авч хэрэгжүүлэх,  Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ГХЯамтай эрчимтэй хамтран ажиллаж байна.

    2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 10.00 цагаас Евразийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн Сайд В.Н.Корешковтой хийх Монголын бизнес эрхлэгчдийн дээд хэмжээний ажил хэргийн уулзалт зохион байгуулагдана. Тус уулзалтад Евразийн эдийн засгийн комиссын талаас ЕАЭЗХ-ын мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн нормативын  баримт бичиг, Мал, амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлага, гуравдагч орны үйлдвэрүүдэд хамтарсан шалгалт, хөнгөн үйлдвэрийн болон бусад төрлийн бараа, бүтээгдэхүүний аюулгүй байдлын техникийн зохицуулалтын систем, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг экспортлох, импортлоход тавигдах шаардлага зэрэг асуудлуудыг хариуцсан газрын дарга, орлогч дарга, зөвлөх, МУ-д суугаа ОХУ, Беларусь, Казахстаны Элчин сайдын Яамны худалдааны атташе, эдийн засгийн асуудал эрхэлсэн зөвлөх, төлөөлөгчид тус тус оролцоно.     

    Уулзалтаар Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн-орнууд хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, техникийн зохицуулалтын талаар Сайд В.Н. Корешников илтгэл хийж, Монголын бизнес эрхлэгчдийн худалдааны тарифын техникийн зохицуулалтын талаар асуултад  хариулж, нээлттэй хэлэлцүүлэг болно. Та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.  

    Жич: Сонирхсон, оновчтой асуултуудыг урьдчилан бидэнд ирүүлнэ үү.  
    Зохион байгуулагдах газар: МҮХАҮТ-ын 507 тоот хурлын танхим

    Бүртгүүлэх хаяг:
    МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар
    Монгол улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Махатма – Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 307 тоот
    Утас: 976-11-312501, 91919396, 99106815
    Факс: 976-11-324620
    Цахим шуудан: adyasuren@mongolchamber.mn, orgil.chamber@gmail.com

    Latest 150
    Latest 150