• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хаягдал ус нь өөрөө дахин ашиглагдах боломжтой
    05/09/2017

    “Хаягдал ус-Нөөц баялаг” усны форум өнөөдөр МҮХАҮТ-ын Их танхимд боллоо.БОАЖ-ын сайд Д.Оюунхорол форумыг нээн хэлэхдээ “1993 онд Юнескогийн чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийн “Дэлхийн усны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхагласан.

     

    Монгол улсын хувьд усны нөөцийн хамгаалах, зүй зохистой ашиглахад төр хувийн хэвшлийн хамтын оролцоог нэмэгдүүлж, усны үнэ цэнэ, түүнийг арвилан хэмнэх ач холбогдлын талаар олон нийтэд сурталчилан таниулах хүрээнд өргөнөөр тэмдэглэсээр өнөөг хүрсэн. 2017 оны Дэлхийн усны өдрийн уриаг НҮБ-аас “Хаягдал ус” хэмээн зарласан бөгөөд бидний хувьд энэ өдрийг “Хаягдал ус-Нөөц баялаг” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Бидний өвөг дээдэс үеийн үед усыг “Чандмань эрдэнэ”-тэй зүйрлэж, түүний үнэ цэнийг юугаар ч сольшгүй баялаг хэмээн тодорхойлж ирсэн түүхтэй. Тэгвэл “Чандмань эрдэнэ”-ийг хүмүүс бид “хаягдал ус” болгодог.

    Угтаа бол хаягдал ус нь өөрөө дахин ашиглагдах боломж бүхий нөөц баялаг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахаар энд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, илтгэгчид, үзэсгэлэнд оролцож байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад хувийнхаа болон БОАЖЯ-ны зүгээс гүн талархал илэрхийлье.  Дэлхий нийтийн чиг хандлага нь  “Хаягдал ус”-ыг  алдагдсан боломж гэж үзэн усны нөөцийн хомсдол гачигдлаас гарах арга зам гэж тодорхойлох болсон. Дэлхий дээр 5,5тэрбум шоометр бохир ус хаягддаг бол манай улс жилдээ 500-600 сая шоометр цэвэр ус ашиглаж, 470 сая шоометр бохир усыг гаргаж байна. Иймээс бид “Чандмань эрдэнэ” болсон усаа хайрлан хамгаалж, зүй зохистой хэрэглэх, хаягдал усаа дахин ашиглаж цэвэршүүлсэн ус гарган авч ашиглах шаардлагатай” хэмээлээ. Тус форумыг БОАЖЯ, МҮХАҮТ, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, WWF, JCI, МБОИЗ зэрэг байгууллагаас  хамтран зохион байгуулав. Форумын нээлтэнд Танхимын дарга М.Оюунчимэг, танхимын дэргэдэх усны бодлогын зөвлөлийн дарга Г.Лхагвасүрэн, ХААИС-ийн Ректор, доктор, проф Т.Хэрүүга нар болон холбогдох албаны хүмүүс оролцож санал бодлоо солилцлоо. Форум эрдэм шинжилгээ онол практикийн хурлаар үрглэжилж байна. 

    Latest 150
    Latest 150