• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бүтээгдэхүүний чанарыг Европын Холбооны шаардлагад нийцүүлэх хэрэгтэй байна
    05/09/2017

    Өнөөдөр МҮХАҮТ нь "Европын холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хэрэгжилт ба Монгол улс" уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтаар Монгол улс болон Европын холбооны худалдааны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, европын холбооны экспортлогчдод зориулсан мэдээллийн талаар бизнес эрхлэгчид болон холбогдох албаны хүмүүс илтгэл тавиж, санал солилцолоо. 

    МҮХАҮТ-ын Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын газрын ахлах мэргэжилтэн Ч.Цэцэгмаа “Монгол улс ба Европын холбооны гадаад худалдааны өнөөгийн байдал” сэдэвт илтгэлдээ, Монгол улсаас өнөөдрийн байдлаар бог малын өлөн гэдэс, адууны шир, хонь хурганы боловсруулсан ноос, ямааны самнасан ноолуур, уламжлалт ургамал эм, молибден, гэрийн угсармал хийц зэрэг цөөн тооны бараа бүтээгдэхүүн Итали, Герман Нидерланд, Норвеги, Бельги, Франц зэрэг орнууд руу экспортлогдож байна. Экспортын бараа бүтээгдэхүүнийг  гаргахад тарифын бус хязгаарлалтууд, тээвэрлэлт, үнэ хугацаа, зах зээлийн туршлага, эксперт, санхүүжилт, мэдээллийн хомс байдал нь асуудал үүсгэж байна.

    Худалдааг өргөжүүлэх боломжийн тухайд бүтээгдэхүүнийг экспортонд гаргах маркетинг, чанар шаардлагыг ЕХ-ны шаардлагад нийцүүлэх, хоёр талын бизнесийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй хорио цээрийн бэрхшээл, тээвэрлэлтийн асуудлыг хоёр тал хамтран шийдвэрлэх нь зөв гарц болж Монголоос гарах экспортын бараа бүтээгдэхүүний тоо нэмэгдэх болно гэдгийг дурдлаа. Уулзалтанд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, Европын Холбооны Зүүн Азийн Худалдаа хариуцсан захирал Филиппе Дупонтел, GSP стандартын худалдаа ба тогтвортой хөгжлийн бодлогын туслах Жулика Пескау  Европын холбооны улсад бараа бүтээгдэхүүн экспортлогч компанийн төлөөлөлүүд оролцож санал бодлоо солилцлоо.

    Latest 150
    Latest 150