• MN
  • EN
  • CN
  • RU
  • Багахангай дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллана
    05/29/2017

    МҮХАҮТ дүүрэг, орон нутагт бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дүүрэг, орон нутаг руу чиглүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор аймаг, сум, дүүргүүдтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж хамтран ажиллаж байна.

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд Багахангай дүүргийн бизнес эрхлэгчдийн гадаад, дотоодын үзэсгэлэн арга хэмжээнд оролцуулах, газар тариалан, мал аж ахуй, бичил бизнесийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн нэмүү өртгийн сүлжээнд оролцон талуудыг зохион байгуулалтаар хөгжүүлэхэд зөвлөгөө дэмжлэг өгөх, гаднын хөнгөлөлттэй зээл, санхүүгийн дэмжлэгт зуучлах үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлууд тусгагджээ.

    Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр:

    Бичил бизнесийг хөгжүүлэх арга замыг тодорхойлж, дүүргийн бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зөвхөн дүүрэгтээ бус гадаад, дотоодын зах зээлд хөгжих боломжоор хангах чиглэлд танхимтай хамтран ажиллах гэж байгаадаа баяртай байна гэлээ.

    Latest 150
    Latest 150