• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол, Колумб хоёр улсын хооронд худалдаа, бизнесийн боломж өргөн байна
    06/02/2017

    Колумб улсын БНСУ, Монгол Улсыг хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тито Саул Пиния "Колумбийн Худалдаа хөрөнгө оруулалтын боломжууд" сэдэвт танилцуулга уулзалтыг МҮХАҮТ-ын удирдлагууд болон бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан зохион байгууллаа. Тэрээр, Монголын бизнес эрхлэгчидтэй кофе, элсэн чихэр, төрөл бүрийн жимс нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжтой төдийгүй оёмол, сүлжмэл, органик  бүтээгдэхүүнийг экспортлон хоёр улсын бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж байгааг хэллээ. Мөн соёл урлаг, боловсролын салбараар  дамжуулж Колумбын талаарх шинэ ойлголтыг Монголчуудад өгч хоёр улсын хооронд худалдаа, бизнесийн боломж өргөн байна гэдгийг онцлон тэмдэглэлээ.

    Колумб нь Өмнөд Америкийн хамгийн өндөр өсөлттэй, томоохон эдийн засагтай улсын нэг. Байгалийн баялаг арвин, хөдөө аж ахуй, уул уурхайд суурилсан эдийн засагтай энэ улс олон талаараа Монгол улстай ижил төстэй. Ирэх жил Монгол улстай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаа ажээ.

    Latest 150
    Latest 150