• MN
  • EN
  • CN
  • RU
  • Гишүүдийн саналыг сонслоо
    06/02/2017

    МҮХАҮТ-ын Үйл ажиллагаа, зохицуулалтын газрын дарга Б.Сарангоо болон холбогдох газрын мэргэжилтнүүд Танхимын гишүүн байгууллагаар элсээд нэг жил болж байгаа ЦОБА, Скай хайпермаркет, Хаан даатгал ХХК-иудын үйл ажиллагаатай танилцан, бизнесийн орчин, тулгамдаж буй асуудлын хүрээнд санал солилцон, сонирхсон асуултад хариулт өглөө.

    ЦОБА ХХК нь танхимын Голд гишүүн бөгөөд  Канад технологийн модон араг бүтээц бүхий амины орон сууцны угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Уг компани нь түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр хувь хүний захиалгаар өөрсдийнх нь хүссэн загвараар амины орон сууц барьж нийтдээ 3000м2 буюу тус бүр дунджаар 100 м2 бүхий 30 амины орон сууцны гүйцэтгэл, иж бүрэн цогцоор нь шийдсэн 1 хотхоны төслийг хийж гүйцэтгэсэн туршлагатай компани юм.

    Скай хайпермаркет ХХК нь  танхимын Даймонд гишүүн бөгөөд аз жаргалтай амьдралын хэв маягийг хэрэглэгч бүрт бий болгохын төлөө үйл ажиллагаа нь чиглэсэн жижиглэн худалдааны бэлтгэн нийлүүлэлтийн томоохон сүлжээ компани ажээ. Мөн БНСУ-ын анхны хайпермаркетийн франчайз.

    Хаан даатгал ХХК нь танхимын Платинум гишүүн бөгөөд  2012 онд үндэсний хөрөнгө оруулагч нар үүсэн байгуулсан бөгөөд даатгалын зах зээл дээр 5 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд харилцагч байгууллага, иргэддээ даатгалын мэргэжлийн үйлчилгээ, эрсдэлийн удирдлагын зөвлөгөөг үзүүлж, хураамжийн орлого, нөөц сан, эрсдэл даах чадвараа жил бүр ахиулсаар ирсэн байна.

    Latest 150
    Latest 150