• MN
  • EN
  • CN
  • RU
  • Өрхийн үйлдвэрлэлийг дэмжин ажиллана
    06/02/2017

    Налайх дүүрэгт өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар чуулган нээлтээ хийлээ. Тус чуулган нь жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг мэдээ мэдээллээр хангах, бизнес эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлаар харилцан ярилцаж санал солилцох аж. Налайх дүүрэгт өнөөдрийн байдлаар 585 аж ахуйн нэгж байгууллага, 247 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд, банкуудын зээлийн хүү 1,5-2,5 хувьтай байдаг ажээ.

    Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэж байгаа аж ахуйн нэгжүүдэд хамгийн их тулгамдаж байгаа зүйл бол хөнгөлттэй зээл авах. Мөн тэдгээрт мэргэжлийн хяналтын дүрэм журам, барьцаа хөрөнгө, ажлын байр, шинэ тоног төхөөрөмж гээд тулгамдаж буй асуудал зөндөө байдаг талаар оролцогчид хэлж байлаа. Жижиг дунд үйлдвэрийг төрөөс зөв бодлогоор дэмжих, экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрүүдийг байгуулах, ингэснээр дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна дүүргийн брэнд бүтээгдэхүүн бий болгох, түүнийгээ экпортонд гаргах боломж бүрдэнэ гэдгийг тэд ярилцан санал солилцлоо. Чуулганы үеэр МҮХАҮТ Налайх дүүргийн газар тариалан, мал аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн бизнес эрхлэгчдийн бизнесийг чадваржуулах, хөгжүүлэхэд арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чиглэлд хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэлээ.

    Чуулганд НИТХ-ын төлөөлөгч С. Амарсайхан, засаг дарга Раднаабазар, Танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Э. Оюунтэгш нар оролцлоо.

    Latest 150
    Latest 150