• MN
  • EN
  • CN
  • RU
  • АНУ-ын зах зээл рүү хүнс болон эм экспортлогч аж ахуйн нэгжүүдийн анхааралд
    06/09/2017

    АНУ-ын Режистрар Корп байгууллага нь АНУ-ын зах зээлд хүнс болон эмийн бүтээгдэхүүнүүдийг нэвтрүүлэх хүсэлтэй Монгол улсын үйлдвэрлэгч, экспортлогчдод АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа (ХБЭЗ буюу FDA)-ны зөвшөөрлийг авахад нь тусалдаг байгууллага юм. Ийнхүү хүнс, ундаа болон усны компаниудыг АНУ-ын Хүнсний Аюулгүй байдлыг шинэчлэх тухай хуулийн (ХАБШТХ)-ийн дагуу 2016 оны 10 дугаар сарын 1-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-ны хооронд хүнсний компаниудын ХБЭЗ-ны зөвшөөрлийн хугацааг сунгахыг шаардсан бөгөөд энэ хугацаанд бүртгэлээ шинэчлээгүй байгууллагуудын зөвшөөрлийг АНУ-ын Хүнс болон Эмийн Захиргаа нь 2017 оны 2 сард цуцалсан болно.

    Дээрх зөвшөөрлийг шинэчлэн сунгах хугацаанаас өмнө Монгол улсаас 6 хүнсний компани бүртгүүлсэн байсан бол, 2017 онд нэг компани болж буурсан. Бүртгэлтэй байсан ихэнхи хүнсний компаниуд 2017 онд өөрсдийн зөвшөөрлүүдээ сунгаагүй байгаа нь бидний анхаарлыг ихэд татаж байна. Энэ нь 2016 оны зөвшөөрлийн хугацааг сунгах үед шинэ баталгаажуулалтын шаардлагууд тавигдсантай холбоотой гэж бид үзэж байна. АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна үйл ажиллагаа явуулж буй хүнсний компаниуд өөрсдийн зөвшөөрлийг сунгахын тулд АНУ-ын Хүнс болон Эмийн захиргаатай харилцахдаа АНУ-ын Агентаар дамжуулан харилцах шаардлагатай болсон. Урьд нь үйлдвэрлэгчийн агентаар бүртгэгдсэн хувь хүн эсвэл хуулийн этгээд тэрхүү зөвшөөрлийг сунгахдаа бичгээр хүсэлтээ илгээхэд зөвшөөрлийг сунгадаг байсан бол одоо АНУ-ын Хүнс болон Эмийн захиргаа ийнхүү сунгах аргыг зөвшөөрөхөө больсон.

    Монгол улсын компаниуд өөрсдийн зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтээ илгээсэн боловч АНУ-ын агент нь албан ёсоор баталгаажуулаагүй бол бүртгэлийг цуцалсан болно. Зөвшөөрөл нь цуцлагдсан талаар мэдээгүй аж ахуйн нэгжүүд АНУ-ын зах зээл рүү нэвтрэх үед төлөвлөгдөөгүй зардал болон саад тотгор учирч, барааг хилээр нэвтрүүлэхээс татгалзах зэрэг эрсдэлд орж болзошгүй. Мөн, АНУ-ын Хүнс, Эм ба Гоо сайхны тухай хуулийн дагуу зөвшөөрлөө сунгаагүй байдал нь хууль бус үйлдэлд тооцогдох тул энэ нөхцөл байдал нь эрүүгийн болон иргэний хариуцлага хүлээх үндэслэл болно.

    Режистрар корп нь Монгол дахь хүнсний компаниудын Хүнс болон Эмийн захиргааны зөвшөөрөл нь сунгагдсан эсэхийг аливаа төлбөр хураамжгүйгээр тодорхойлж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн.

    Иймд, АНУ-ын Хүнс ба Эмийн захиргаа (ХБЭЗ буюу FDA)-ны зөвшөөрөл авах болон сунгах хүсэлтэй, АНУ-ын зах зээлд хүнс, эмийн бүтээгдэхүүн экспортлодог Монгол улсын үйлдвэрлэгч компаниуд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-ын Хэрэглэгч Үйлчилгээний Газарт бичгээр хүсэлтээ ирүүлэхийг хүсье.

    Хариуцах мэргэжилтэн: Ц.Хулан
    МҮХАҮТ-Хэрэглэгч үйлччилгээний газар
    Монгол Улс, Улаанбаатар хот, 17011, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТанхимын байр, УБ шуудан - 101011001

    Утас: +976-328878
    Факс: +976-11-324620
    Цахим шуудан: customerservice@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150