• MN
  • EN
  • CN
  • RU
  • Үндэсний үйлдвэрлэгчдийн “өнгө төрх” 20 дахь жилдээ
    06/21/2017

    Үндэсний үйлдвэрлэлийн өнгө төрхийг үзэж болох “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи “ Олон улсын үзэсгэлэн 20 дахь жилдээ олон түмний хүртээл боллоо. Жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортыг дэмжих, дэвшилтэт технологиудыг танилцуулах зорилгоор ХХААХҮЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулдаг  энэхүү үзэсгэлэнд манай үйлдвэрлэгчидээс гадна ОХУ, Пакистан, БНАСАУ зэрэг орнуудаас оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилав.

    Монгол Улсын Засгийн газраас 2017 оныг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2017 оныг  “Худалдааг хөнгөвчлөх” жил болгон зарласан нь 20 дахь удаагийн үзэсгэлэнгийн “нэрийн хуудас” байлаа. Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол, Орос, Хятадын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулганд хүрэлцэн ирсэн Орос Хятадын ХАҮТ-ын удирдлагууд, хоёр орны бизнес эрхлэгчид, зарим орны элчин сайдууд оролцсон. Үзэсгэлэнг үзэж сонирхож буй үйлчлүүлэгч, хэрэглэгчид, гадны зочид төлөөлөгчид “Монголчууд  хийж чаддаг юм байна, чадахдаа ч чанартай хийдэг болжээ” гэсэн үнэлгээг өгч байлаа. Оролцогсодын болоод хэрэглэгчдийн хэн хэнийх нь хэрэгцээ, сэтгэл ханамжид хүрсэн  “Жижиг Дунд Үйлдвэрийн Бүтээгдэхүүн, Үйлчилгээ, Технологи-2017 “ үзэсгэлэнгээс дараах бүтээгдэхүүн үйлчилгээг онцлон шалгарууллаа.

    ҮЗЭСГЭЛЭНГИЙН ШИЛДГҮҮД

    Онцлох шинэ бүтээгдэхүүн - Хүнс

    • Хаш хүнс трейд ХХК – Хүү охины дуртай зайдас

    Онцлох шинэ бүтээгдэхүүн - Хөнгөн үйлдвэр

    • Вивид ХХК – Арьс ширэн цүнхний коллекци

    Шинэлэг үйлчилгээ нэвтрүүлэгч байгууллага

    • ХААН банк

    Экспортын шилдэг бүтээгдэхүүн – Хүнс

    • АПУ ХК – Маамуу цуврал бүтээгдэхүүн

    Экспортын шилдэг бүтээгдэхүүн – Хүнс

    • Санширо ХХК – Ноолууран шааль

    Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн

    • Термо базальт ХХК – Дулаан тусгаарлагч

    Дэлхийд өрсөлдөхүйц Монгол бренд бүтээгдэхүүн

    • Фореко ХХК – Зөгийн бал

    Олон Улсын стандарт нэвтрүүлэгч

    • Витафит групп ХХК

    Үзэсгэлэнгийн үлгэр жишээ оролцогч

    • Хөгжил трейд ХХК

    Импортыг орлох шилдэг бүтэээгдэхүүн

    • БОЖСС косметикс ХХК – Гоо сайхны бүтээгдэхүүн

    Шилдэг сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүн

    • Спирит оф натур ХХК

    Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн – Хөнгөн

    • Бүрэнсүх ХХК – Эцэг 5 хошуу мал

    Үндэсний өв соёл, уламжлал шингээсэн бүтээгдэхүүн – Хүнс  

    • Стимо ХХК – Ээзгийний шар ус хандмал

    Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн

    • Хүнс комплекс ХХК

    ГРАН-ПРИ

    • Дархан минж ХХК – Савхин хүрэм

    Төрийн байгууллагуудын шагналаар

    ХХААХҮЯам

    • Бажуна студи /Батжаргал овогтой Батсүх/

    НЗДТГ-ын ХХААГазар

    • Гарааны технологийн инкубатор ХХК

    НМХЕГ

    • Өгөөж чихэр боов ХХК – Чиабатта хар талх

    Стандарт хэмжил зүйн газар

    • Гурван сор ХХК

    Нийслэлийн инновацийн газар

    • Энхжин сувинер ХХК
    • ОӨГазар – Ус-Эрдэнэ ХХК
    • ОӨГазар – Дэнд ХХК EDI Брэнд тус тус шагнагдлаа.

    Latest 150
    Latest 150