• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ ба ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны төсөл
    06/27/2017

    Төслийн үр дүн

    Зорилго: Чацаргана болон ноосон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох замаар Монголын хөдөө орон нутагт ажлын байр бий болгох ба ЖДҮ эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой.

    Үргэлжлэх хугацаа: 2015 оны 9 сараас 2018 оны 8 сар хүртэл
    Хоёрдох үе шат нь эхний гурван жилийн үр дүнгээс хамаарна

    Байршил: Улаанбаатар, Архангай аймаг ( хонины ноос ), Увс аймаг ( чацаргана )

    Санхүүжүүлэгч байгууллага: BMZ буюу Германы Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн  Яам

    Төслийн хамтрагч:

    • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим ( МҮХАҮТ)
    • Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо ( DIHK )

    Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:

    • Sequa gGmbH
    • МҮХАҮТ-ын ХХАГ
    • Архангай, Увс аймгуудын ХАҮТанхимууд

    Төслийн бусад хамтрагчид:

    • Монголын Ноосон Бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчийн Холбоо
    • Монголын Жимс Жимсгэний Үндэсний Холбоо ТББ
    • ШУТИС, Хүнс Судлалын Төв

    МҮХАҮТ ба ГХАҮТХ хоорондын хамтын ажиллагааны түүх

    Байгууллагуудын хамтын ажиллагааны түншлэл анх 1999 оноос эхэлсэн.1999- 2005 онд хамтын ажиллагааны төсөл нь МҮХАҮТ- ын чадавхийг бэхжүүлэхэд чиглэж байсан. Ялангуяа  шинэ үйлчилгээ нэвтрүүлэх,үйлчилгээний чанарыг сайжруулах, бизнестэй холбогдолтой сургалтуудыг зохион байгуулах болон орон нутагт салбар танхимуудыг шинээр байгуулахад дэмжлэг үзүүлсэн.

    2006 - 2013 : Хамтын ажиллагааны шинэ төсөл нь орон нутгийн эдийн засгийн  хөгжлийг дэмжихэд чиглэсэн.Төслийн хүрээнд орон нутгийн салбар танхимаар дамжуулан хөдөөгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ядуурлыг бууруулах жижиг төслүүд хэрэгжүүлсэн. Төслийн үр дүнд орон нутгийн танхимуудын  нийт гишүүдийн тоо 2006 онд 950 байснаас 2012 онд бараг 2200 болон нэмэгдсэн.Түүнчлэн орон нутагт 450 гаруй ажлын байр бий болсон ба 2000 гаруй иргэд төрөл бүрийн сургалтанд хамрагдан тодорхой хэмжээгээр орлогын эх үүсвэртэй болох чадавхитай болсон.

    Бид хэрхэн ажилладаг вэ?

    Архангай болон Увс аймаг дахь салбар ХАҮТ-тай хамтран хонины ноос болон чацарганы   кластер багийг байгуулан ажиллаж байна. Кластер багууд нь тариаланчид( чацаргана тариалагч), малчид (хонины ноос), үйлдвэрлэгч компаниуд, ба орон нутгийн холбоод, банк болон аймгийн засаг захиргааны байгууллагууд гэх мэт дэмжигч байгууллагуудын төлөөллүүдээс бүрддэг. Салбарын хэрэгцээг тодорхойлж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах нь кластер багийн үүрэг юм. Зохистой үйл ажиллагаа,зохих дадлын дагуу бүх үйл ажиллагаа, арга хэмжээг хэрэгжүүлсэнээр анхан шатны боловсруулагчид болон үйлдвэрлэгчдийн бүтээмж дээшилж, газар тариалан болон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийн чанар сайжран, шинэ бүтээгдэхүүнүүд бий болж зах зээлд нийлүүлэгдэх болно. Жил бүрийн төлөвлөлтийн семинарын үеэр оролцогч  бүх талуудын оролцоотойгоор ирэх ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа хамтран хэлэлцдэг.Хамгийн үр дүнтэй, хэрэгжихүйц үйл ажиллагаануудыг сонгож, хүний нөөцийн чадавхийг сайжруулах, төрөл бүрийн сургалт зохион байгуулах, мөн түүнчлэн судалгаа шинжилгээ хийж, хязгаарлагдмал хүрээнд ( тодорхой төсөвт багтаан ) шинэ, дэвшилттэй тоног төхөөрөмжийг хамтран санхүүжүүлэх зэргээр дэмжин ажиллаж байна. Гол нь зөвхөн нэг компанийг бус, Увс ба Архангай аймгийн кластерийн баг, холбогдох салбарт үзүүлж байгаа туслалцаа, дэмжлэг юм.Кластер багууд нь арга хэмжээг өөрсдөө хэрэгжүүлдэг ба төслөөс түүнд нь дэмжлэг үзүүлдэг. МҮХАҮТ-ын төслийн баг  кластерийн багуудад тогтмол зааварчилгаа өгөх, хяналт-шинжилгээ хийх, ажил гүйцэтгэлийн үнэлгээ хийдэг нь төслийг өндөр чанартай хэрэгжүүлэхэд тусалдаг.

    Latest 150
    Latest 150