• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНХАУ-тай хамтран ажиллах Ажил Хэргийн Зөвлөл-ийн тухай
    06/27/2017

         МҮХАҮТ-ын дэргэдэх БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл нь 2014 оны 4 сарын 4-ний өдөр Монгол улсын Хятадтай хамтран ажилладаг, хамтын ажиллагаа өрнүүлэх хүсэл сонирхол бүхий 100 гаруй аж ахуйн нэгжийн гишүүнтэйгээр байгуулагдсан.

         Тус зөвлөл нь БНХАУ-ын зах зээлд Монгол Улсын бизнесийн орон зайг өргөжүүлэх, шинээр бий болгох, Монголын аж ахуй эрхлэгчдийг хамтарсан хөрөнгө оруулалтад татан оролцуулахын зэрэгцээ Монголын бизнес эрхлэгчдийг БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд Зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн С.Бямбацогт,  Зөвлөлийн гүйцэтгэх захирлаар МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа нар ажилладаг.

         Хятадын талын “Хятад-Монгол бизнесийн зөвлөл” 2017 оны 4 дүгээр сард ӨМӨЗО-ы Хөххотноо байгуулагдаж зөвлөлийн тэргүүнээр Бүх Улсын Байнгын Хорооны гишүүн, И Ли эрчим хүчний корпорацийн ТУЗ-ийн дарга Ван Вэнбяо, дэд  тэргүүн  ӨМӨЗО-ы ХДХ-ы дарга Лю Тиншан болон Бугат төмөрлөгийн үйлдвэр корпорацийн ТУЗ-ийн дарга Вэй Шуанши нар нар сонгогдоод байна.

         Тус зөвлөлд Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг улсын чанартай томоохон компаниуд  болон 150 гаруй аж ахуйн нэгжүүд нэгдээд байна.  Тус зөвлөл нь Монголын талын Хятадтай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлтэй бүх л талаар хамтран ажиллаж хоёр талын бизнес эрхлэгчид болон худалдаа аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжин, Хятад-Монгол бизнесийн зөвлөлийн ажил болон орон нутгийн салбарын хөгжлийг сайжруулан тэргүүлэх чиглэлийг тогтоох, дотоод ажлын механизмыг сайжруулах, төлөвлөлтийг сайжруулах, худалдаа эдийн засгийн солилцоог дэмжин ажиллах зорилготой юм.     Мөн хоёр орны хоорондын бизнесийн харилцан айлчлал,  салбарын харилцан хамтын ажиллагааг идэвхтэй дэмжин ажиллах зорилготой.

         БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл нь 2016 онд Эрээн хотноо зохион байгуулагдсан “Эдийн засгийн коридор”-ын чуулган, Шилийнголын бүс нутгийн аж үйлдвэржилтийн хамтын ажиллагааны хүчин чадлын форум, Урумчи хотноо зохион байгуулагдсан Торгоны замын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны уулзалт зэрэг арга хэмжээнд бизнес эрхлэгчдийн хамт оролцож Хөрөнгө оруулалтын төсөл танилцуулан, Хятадын Хайлаар, Эрээн хот, Манжуур хот, Харбин хот, И У хот, Урумчи хотуудад үзэсгэлэн худалдаанд бизнес төлөөлөгчдийг өргөнөөр оролцууллаа.

         МҮХАҮТ-ын дэргэдэх БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн Зөвлөлийн зорилго, үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах, БНХАУ болон Монголын ажил хэргийн Зөвлөл, гишүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Хятадын ЭСЯ-тай санал солилцохоор тодорхой асуудлуудыг илгээгээд байгаа бөгөөд Зөвлөлөөс хүргүүлсэн хүсэлтийн дагуу Элчин сайд Шин Хаймин  13 дахь удаагийн ХАҮТ-уудын чуулга уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхий сайд Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Цогтбаатар нартай хийсэн уулзалтанд ач холбогдол өгч оролцлоо.

         Хятадын ӨМӨЗО-ы бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, хоёр талын бизнес уулзалтыг хоёр дахь удаагаа ӨМӨЗО-ы Худалдааг дэмжих хороотой хамтран зохион байгуулаад байна.

         Хятад,Монгол хоёр талын бизнесийн зөвлөлүүд харилцан байгуулагдан хамтран ажиллах албан ёсны нөхцөл бүрдсэн энэ үед тус зөвлөл нь гишүүнчлэлийн цар хүрээгээ өргөжүүлж байгаа учраас тус зөвлөлд нэгдэн ажиллах сонирхолтой бизнес эрхлэгчдийг бүртгэж байна.

    Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын дэргэдэх БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Байгалмаа
    Утас: (976) 11-312501, (976) 99077781
    Цахим шуудан: baigalmaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150