• MN
  • EN
  • CN
  • RU
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын VIII зөвлөлдөх уулзалт болно
    06/28/2017

    Гадаад Харилцааны Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яам болон ЖЕТРО гадаад худалдааны байгууллагатай хамтран Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын 8 дугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулна.

    Энэхүү арга хэмжээнд Монгол, Япон Улсын Засгийн газар, хувийн хэвшлийн төлөөлөгчид мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг Японы хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, олон улсын байгууллагууд оролцох юм.

    Уг арга хэмжээний хүрээнд Монгол-Япон Улс хоорондын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр хэрэгжиж эхэлсний нэг жилийн ойд зориулан МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы Бизнесийн зөвлөл ХХААХҮЯамтай хамтран үзэсгэлэн, семинар болон ганцаарчилсан бизнес уулзалтыг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 14:00-17:30 цагын хооронд МҮХАҮТ-ын Их танхимд зохион байгуулах юм.

    Иймд Бид танай байгууллагыг тус арга хэмжээнд оролцож, хоёр улсын хоорондын Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн талаар мэдээлэл авч, Япон Улсын хувийн хэвшлийн төлөөлөгчидтэй хийх уулзалтанд оролцохыг урьж байна.

    Бүртгэлийн хугацаа: 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл
    Бүртгэлийн хураамж: Хураамжгүй
    Болох газар: МҮХАҮТ-ын Их танхим
    Хэзээ: 2017 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 14:00 - 17:30
    Хаана: МҮХАҮТ-ын Их танхим

    Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.

    Хавсралт: Арга хэмжээний хөтөлбөр болон Япон Улсаас оролцох хувийн хэвшлийн төлөөлөгчдийн жагсаалт.

    Хариуцах ажилтан:

    Хэрэглэгч үйлчилгээний газар - Ж.Алтанцэцэг
    Утас: (976)11-324394, (976)88117309
    Цахим шуудан: membership@mongolchamber.mn

    Гадаад харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтын газар - Ц.Хосбаяр
    Утас: (976)11-312501, (976)99109919
    Цахим шуудан: hosoots@gmail.com

    ОНЛАЙН БҮРТГЭЛ

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим
    Монгол-Японы Бизнесийн Зөвлөл

    Latest 150
    Latest 150