• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хятад улсын Өвөр Монголын Шилийнгол Олон улсын худалдааны төвд Монгол, Оросын аж ахуйн нэгжүүдийг урт хугацаагаар байршуулан борлуулалт хийх төслийн тухай
    06/28/2017

    Шилийнголын Олон улсын худалдааны төв нь 2009 оноос эхлэн баригдаж эхэлсэн бөгөөд Шилийнгол нь Хятад улсын Өвөр Монголын Шилийнгол аймгийн Олон улстай хиллэдэг соёл, аялал жуулчлал, худалдааны хот юм.

    Олон улсын худалдааны төв нь Бээжин хотоос хойт зүгт орших хамгийн том тал нутгийн хот болох  Шилийн хотод орших бөгөөд одоогоор 40,000 хавтгай дөрвөлжин метр талбайтай барилга байгууламж баригдаж, 120 сая юанийн  барилгын хөрөнгө оруулалт хийгдээд байна.

    Одоогийн байдлаар Хятадын И У, Гуанжоу, Хубэй, Вэнжоу, Шаньси болон Монгол, Орос зэрэг 30 гаруй орны импортын бараа бүтээгдэхүүнийг Хятадын зах зээлд бөөнөөр борлуулан нийлүүлж байна.

    ”Нэг бүс нэг зам” санаачлагыг хэрэгжүүлэх, хамтран үйлдвэрлэх, хамтран бүтээн байгуулах, хамтран  хөгжлийн стратегийг бий болгох зорилгоор 2016 оноос эхлэн гадаадын  болон , үндэсний хөрөнгө оруулалтын компаниудад БНХАУ-ын зах зээлд урт удаан хугацаагаар өөрийн орны бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломжийг нээж тус худалдааны төвд байршин ажиллах боломжийг бий болгох үүднээс гурван жилийн гэрээ байгуулан, хоёр жилийн түрээсгүй ажиллах шинэ хөнгөлөлтийн бодлогыг хэрэгжүүлж байна.

    Үйл ажиллагааны зардал:

    • ОУ-ын худалдааны төвийн 1-р  давхрын түрээс: 1м2  нь нэг өдрийн 0.9 юань   
    • 2-р давхрын 1м2  нь нэг өдрийн 0.7 юань
    • 3-р давхар буюу оффис болон амьдрах талбай нь 1м2  нь нэг өдрийн 0.4 юань  
    • Эхний жилийн амьдрах түрээсийг 100% чөлөөлсөн
    • 2 дахь жилд амьдрах түрээсийг 70% чөлөөлнө
    • 3 дахь жилд амьдрах түрээсийг 30% чөлөөлнө

    Бусад зардал:

    • Үйл ажиллагааны зардал: 1м2  нь нэг өдрийн 1.5 юань
    • Халаалтын зардал: 1-2 давхарт 1м2  нь нэг сарын 4.2 юань
    • 3 давхарт 1м2  нь нэг сарын 3.4 юань бөгөөд нийт 7 сар халаалт авдаг.  
    • Цахилгааны төлбөр  кВт.ц тутамд 0.68 юань
    • Шилийнгол хотын Олон улсын худалдааны төвийн хооллох зардал нь өдөрт 10-20 юань байна.
    • Байр, орон сууц нэг өдөрт  5 -10 юань

    Шилийнгол ОУ-ын худалдааны төвийн хүлээх үүрэг:

    • Жилийн нэгдсэн зар сурталчилгаа, сурталчилгааны дэмжлэг, зурагт,шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, суртал ухуулгын хэвлэл, аялал жуулчлалтай холбох, худалдаа, интернэт худалдааг хариуцна.
    • Оршин суух зөвшөөрөл хүсэх, хүүхдүүд сургуульд орох, үйл ажиллагааны зөвшөөрөл хүсэх, сүлжээний суурилуулалт, банк санхүү, харилцаа холбоо, логистик, үйлдвэрлэл, худалдаа, татвар, гааль зэрэг бусад үйлчилгээг үзүүлнэ.

    Тус Олон улсын худалдааны төвд байршиж урт удаан хугацаагаар үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой Монгол улсын аж ахуйн нэгжүүдийг бидэнтэй холбогдон, бизнесээ өргөжүүлэхийг урьж байна.  

    Харилцах хүн:  
    Өвөр Монголын Кай Ди ОУ-ын соёлын хөгжлийн компанийн ТУЗ-ын дарга Гуо Жанжүн
    Утас: 0086 13904794044

    Ерөнхий захирал Саранчимэг
    Утас: 0086 13514791404
    Цахим шуудан: kb0479@126.com
    QQ: 2417260458
    Ви чат: 13904794044
    Хаяг: Хятад  улс Өвөр Монгол Шилийн хот Зүүн 2-р тойрог Олон улсын худалдааны хот

    Бэлтгэсэн: ГХХХОГ-ын мэргэжилтэн Б.Байгалмаа

    Latest 150
    Latest 150