• MN
  • EN
  • CN
  • RU
  • Замын үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд хамтран ажиллана
    07/04/2017

    Замын-Үүд чөлөөт бүсийн Захирагчийн ажлын алба, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын хооронд долоодугаар сарын 3-ны өдөр хамтын ажиллагааны санамж бичигт Замын үүд чөлөөт бүсийн ажлын албаны дарга М.Энхбаяр, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг нар гарын үсэг зурлаа.

    Энэхүү санамж бичиг нь Замын-Үүд чөлөөт бүсэд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтыг татах, чөлөөт бүс дэх худалдааны урсгалыг нэмэгдүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих, харилцан мэдээлэл солилцох зорилготой юм байна. Тус санамж бичигт Чөлөөт бүсийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоход шаардагдах судалгаа, шинжилгээг хийж гүйцэтгэх, хувийн хэвшлийн саналыг тусгах, холбогдох төрийн байгууллагуудад танилцуулахад хамтран ажиллахыг тусгажээ.

    Мөн хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Чөлөөт бүсэд хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг идэвхжүүлэхэд харилцан санал солилцож үзэсгэлэн, уулзалт, зөвлөгөөн, сургалтыг талууд хамтран зохион байгуулах юм байна.  Тус санамж бичигт дээрх саналуудаас гадна гэрээнээс үүдсэн маргааныг МҮХАҮТ-ын дэргэдэх “Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Бизнесийн Маргааныг Эвлэрүүлэн Зуучлах Төвтэй хамтран ажиллаж шийдвэрлэнэ гэж тусгасан аж.

    Хоёр тал санам бичиг байгуулснаар Замын -Үүд чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэнд оруулж байгаа юм байна. Гарын үсэг зурах ёслолын үеэр үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ экспортын чадамжийн судалгаа хийх, чөлөөт бүсэд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр талаас сурталчилгаа хийж, ажиллах болно гэдгийг хэллээ.

    Latest 150
    Latest 150