• MN
  • EN
  • CN
  • RU
  • Худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулна
    07/04/2017

    Гадаад Харилцааны Яам, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Япон Улсын Эдийн Засаг, Худалдаа, Үйлдвэрийн Яам болон ЖЕТРО гадаад худалдааны байгууллагатай хамтран Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн худалдаа, хөрөнгө оруулалтын 8 дугаар зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа. Тус хуралд МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнесийн зөвлөлийн Ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн, Монгол-Японы Парламентын бүлгийн дарга Д.Сумъяабазар, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр, худалдааны дэд сайд Ё.Мацүмүра, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга М.Оюунчимэг, Монгол-Японы Эдийн засгийн хорооны дарга Кобаяши Ёоичи нар оролцож хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар үг хэлж оролцогчдод баяр хүргэлээ.  Мөн тус уулзалтын хүрээнд МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы Бизнесийн зөвлөл болон ХХААХҮЯамтай хамтран ганцаарчилсан бизнес уулзалт, үзэсгэлэн, семинар зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа. Арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлсэн үгэндээ, Япон, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойн хүрээнд олон ажлууд хийгдэж байгаа. Монгол улсын Засгийн газар, Япон Улсын Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яамтай хамтарч жил болгон зохион байгуулж ирсэн. Зөвлөлдөх уулзалтаар  жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхай ашигт малтмал, үйлдвэрлэлийн чиглэлээр олон аж ахуй нэгжүүдийг үйл ажиллагааг нь жигдрүүлэх, ажлын байр бий болгох, хөрөнгө оруулагчдыг татах, хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг. МҮХАҮТ-ын хувьд бизнес эрхлэгчдийг дэмжин урамшуулах, бодлогоор дэмжих чиглэлд тогтвортой ажиллаж байгаа том төрийн бус байгууллага. Цаашлаад жижиг дунд, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнесийг нь өргөжүүлэх, зөвлөгөө дэмжлэг үзүүлэх чиглэлээр нэлээд ажлуудыг санаачлан, эдгээр санал санаачлагыг нь Засгийн газрын зүгээс онцгой анхааран дэмжих хэрэгтэйг хэллээ.

    Тус арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Бизнес таймс” сонины шинэ дугаараас уншина уу.

    Latest 150
    Latest 150