• MN
  • EN
  • CN
  • RU
  • Худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллана
    07/07/2017

    Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар 2016 оны 2 дугаа сараас албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, БНСУ-ын өмнө хэсэгт буй өөрийн орны иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, хот, муж, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

    БНСУ-ын 15 мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийг багтаасан “Мэйнбиз” холбооны Пусан, Улсан мөн Кёнгнам мужийн төлөөлөгчид МҮХАҮТ-ын үйл ажиллагаатай танилцан хоёр улсын жижиг дунд бизнес эрхлэгчдийг холбох, хамтран ажиллах, туршлага судлах чиглэлээр санал бодлоо солилцон хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Санамж бичигт  МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, “Мэйнбиз” холбооны дарга Ким Ён Ил нар гарын үсэг зурлаа.

    Тус санамж бичигт хоёр улсын бизнес эрхлэгчид худалдаа, хөрөнгө оруулалтын орчинтой харилцан танилцах, судалгаа, сургалт хийх зэрэг ажлуудыг тусгажээ.

    Latest 150
    Latest 150