• MN
  • EN
  • CN
  • RU
  • БНСУ-ын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид МҮХАҮТ-д зочиллоо
    07/07/2017

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн урилгаар манай оронд айлчилж буй БНСУ-ын Сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчид МҮХАҮТ-д зочилж, Танхимын Удирдах Зөвлөлийн дарга болон Ерөнхийлөгч Б.Лхагважавтай уулзлаа.

    Айлчлалын бүрэлдэхүүнд Солонгосын сэтгүүлчдийн холбооны удирдлагууд болон “The Joong Bu Maeil”, “MBC”, “Gyeongi-gi ILbo”, “The Kyunghyang Daily News F” зэрэг сонин, сайт, телевизийн 15 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч багтжээ.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав БНСУ-ын сэтгүүлчдийг МҮХАҮТ-д хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Улсын эдийн засаг, худалдаа, бизнесийн орчин тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарын хөгжил, амжилт ололт, цаашид анхаарвал зохих зүйлсийн талаар товч танилцууллаа.

    Солонгосын сэтгүүлчдийн холбооны  тэргүүн Jung Kyu Sung хэлэхдээ, Монгол Солонгос хоёр улс нь олон салбарт хамтын ажиллагаагаа улам бүр хөгжүүлж байгаа бөгөөд хэвлэл мэдээллээс гадна эдийн засаг, бизнесийн харилцаа шинэ шатанд гарч буй энэ үед МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв.

    Цаашид хоёр орны сэтгүүлчдэд түүх соёл, уламжлал, хэвлэл мэдээллийн нөхцөлөөс гадна эдийн засаг, худалдаа бизнесийн боломжийг нэмэгдүүлэх суваг, гарцыг судалж дэмжих байдлаар хамтарч ажиллах боломжтойг хоёр тал тэмдэглэв.

    Latest 150
    Latest 150