• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бээжин хотын Худалдааны танхимтай хамтарч ажиллана
    08/07/2017

    МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа Бээжин хотын Олон улсын худалдааны танхимын дэд дарга Лусиа Лий нар хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Бээжин хотноо Санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Уг найман заалт бүхий Санамж бичгийг байгуулснаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,  Бээжингийн Олон улсын худалдааны танхим цаашид хоёр орны бизнес эрхлэгчид, ялангуяа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, бизнес аялал, үзэсгэлэн худалдаа, хурал цуглаан болон техникийн семинар зэргийг хамтран зохион байгуулж шинэ бүтээгдэхүүн, санал загвар зэргийг танилцуулахаар болж байна.  

    Мөн арбитрын үйл ажиллагаа, эвлэрүүлэн зуучлал, үзэсгэлэн худалдаа, бизнес групп харилцан зохион байгуулах тал даар ойрын хугацаанд хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар тохиролцлоо.
    Санамж бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Бээжин хотын Олон улсын худалдааны танхимын Гадаад харилцааны газрын дарга Ли Шиа Юан, мэргэжилтэн Карол Гонг, МҮХАҮТ-ын Бээжин дэх суурин төлөөлөгч Ө.Мөнгөнцацрал нар байлцлаа.

    Latest 150
    Latest 150