• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалсан шинэ журамтай болно
    08/31/2017

    Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Дэлхийн банк, МҮХАҮТ хамтран “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журмын төсөл”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус журмын гол зорилго нь Монгол улсын олон улсын гэрээ болон хууль тогтоомжид заасан хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахтай холбоотой гарах өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх замаар Монгол улс дахь хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах, дэмжихэд чиглэж байгаа ажээ. Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын дэд дарга Б.Даажамба, МҮХАҮТ-ыг орлогч дарга М.Сарандаваа, танхимын болон америкийн худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцон санал бодлоо хуваалцлаа. Тус хэлэлцүүлгийг нээж танхимын орлогч дарга дарга М.Сарандаваа хэлэхдээ, Монголын хөрөнгө оруулалтын орчин 2011 оныхтой харьцуулахад 5 дахин буурсан байна. Энэхүү журмын төслийг санаачлан гаргасан нь бизнес эрхлэгчдэд төдийгүй хөрөнгө оруулагч нарын хоорондын итгэлцийг бий болгох, бизнесийн орчны нөхцөл байдал сайжрахад тодорхой түлхэц болно гэдгийг хэллээ. Мөн ЗГХЭГ-ын дэд дарга Б.Жаадамба, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт маш олон асуудлууд тусгагдсан байгаа.

    Тэдгээрээс нэн түрүүнд хөрөнгө оруулалтын эрх зүйн асуудлыг чухалчлан авч үзэж тогтоол гарган “Хөрөнгө оруулагчдын зөвлөл”-ийг байгуулсан. Энэхүү зөвлөлд төрийн албан тушаалтнууд гэхээсээ илүү бизнесийн томоохон төлөөллүүдийг хамруулсан.  Зөвлөлийн үйл ажиллагаа  хууль эрх зүйн хүрээнд явагдаж, өнөөдрийн байдлаар 80 гаруй өргөдөл гомдлыг хүлээж аван, төрийн захиргааны байгууллага болон төрийн албан хаагчдын алдаатай үйл ажиллагаанаас болсон гомдлыг хөрөнгө оруулагчдын талд шийдвэрлээд явж байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, тогтвортой байлгах, тэдгээрээс гарсан  өргөдөл гомдлыг хууль эрх зүйн хүрээнд шйидвэрлэх зорилгоор Засгийн газраас “Хөрөнгө оруулагчаас төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх журмын төсөл”-ийг боловсруулан гаргасан. Энэхүү журмыг бодит, амьдралд хэрэгжих боломжтой, үр дүнтэй болгохын тул бизнес эрхлэгчдийн үнэтэй санал зөвлөгөөг авах нь зүйтэй гэж үзэн өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэлээ.

    Хэлэлцүүлгийн үеэр ДБГ-ын Худалдаа, өрсөлдөх чадварын газрын хуулийн зөвлөх Ж.Нарантуяа “Хөрөнгө оруулалтын гомдлыг шийдвэрлэх механизм”сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр бүх хөрөнгө оруулагчдын хувьд валют хөрвүүлэх, гэрээгээ зөрчих, ялгаварлан гадуурхах, эд хөрөнгийг хураах, цуцлах, бодлого зохицуулалтын асуудал тал дээр  гомдол ихээр гардаг, түүнийг хэрхэн шйидвэрлэх арга замын талаар илтгэлдээ дурдлаа.

    Энэхүү журмын төслийг бизнес эрхлэгчдийн санал бодлыг тусган удахгүй болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн батлах ажээ.  

    Latest 150
    Latest 150