• MN
  • EN
  • CN
  • RU
  • Улаанбаатар түншлэл -2017 шилдгүүдээ тодрууллаа
    09/12/2017

    Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 42 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл 2017” Олон улсын намрын үзэсгэлэн яармаг хаалтаа хийж, шилдэгүүдээ тодрууллаа. НЗДТГ, МҮХАҮТ  хамтран жил бүр уламжлал болгон  зохион байгуулдаг  энэхүү үзэсгэлэнд Тайвань, Непал, Чех, ОХУ, Хонконг болон дотоодын нийт 100 ААН, хувиараа бизнес эрхлэгчид оролцож, үүний дотор хөдөө орон нутгаас Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Төв аймгууд идэвхтэй оролцлоо. Үзэсгэлэнгийн шалгаруулалтад нийт 60 байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээ нэр дэвшин өрсөлдсөнөөс дараах ААН-үүд шалгарлаа.

    • Эрүүл хүнс нэвтрүүлэгч байгууллагаар
    • Онцлох гарааны бизнес эрхлэгчээр
    • Шинэ бүтээгдэхүүний шагнал “СҮҮ” ХК-ийн Био тараг бүтээгдэхүүн 
    • Шилдэг экспортын бүтээгдэхүүн “Дархан минж” ХХК эмэгтэй нэхий дээл
    • Орчин үеийн технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүн  “Мах импекс” ХК-ийн Берлин нэрийн бүтээгдэхүүн 
    • Дэлхийн брэнд нэвтрүүлсэн бүтээгдэхүүн    “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн  Жүржийн талст
    • Олон улсын стандарт нэвтрүүлэгч байгууллага     
    • Үзэсгэлэнгийн үлгэр жишээ оролцогч байгууллага  “Мах импекс” ХК
    • Үзэсгэлэнгийн идэвхитэй оролцогч байгууллага    “Глобал трейдинг девелопмент” ХХК
    • Импортыг орлох бүтээгдэхүүн
    • Импортыг орлох бүтээгдэхүүн  “Хөгжил трейд” ХХК-ийн “Ариун” хүүхдийн багц бүтээгдэхүүн

    Түүнчлэн Олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн итгэлийг хүлээж, ажлын байрыг тогтмол нэмэгдүүлэн, нийгмийн хариуцлагаа ухамсарлан хүнсний салбартаа бусдыгаа манлайлан, ДНБ болон улсын төсвийг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа  Монгол улсын  2016 оны “ТОП-100” аж ахуйн нэгж “ЖҮР ҮР” ХХК үзэсгэлэнгийн дээд шагнал Гран-при цом, хүндэт өргөмжлөл хүртлээ.

    Үзэсгэлэнд гадаад дотоодын ААН-үүд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, гэрээ байгуулах, шинэлэг бараа бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, зөвлөгөө мэдээлэл солилцох чиглэлээр амжилттай ажиллав. Тайваниас 10 гаруй компанийн төлөөлөл хүрэлцэн ирж  биотехнологийн үйлдвэрлэлийн шинэлэг бүтээгдэхүүнээр оролцож, хамтран ажиллах түншээ олжээ. Үзэсгэлэнд оролцогсдын бараа бүтээгдэхүүний чиг хандлага байгалийн гаралтай, импортыг орлох, инновацлаг тал руу хандсаныг энэ удаагийн үзэсгэлэнгээс харж болохоор байв.  МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг “Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжөөд 42 дахь жилдээ золгож байна. Танхим үзэсгэлэнгийн салбарт анхны шанг татаж өнөөг хүртэл үргэлжлүүлж яваагийн хувьд   “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэнг зохион байгуулахын сацуу Монголын  бараа бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргах  чиглэлээр ажилладаг.  Манжуур, Чанчунь, Хөххот, Эрээн зэрэг өмнөд хөршийн хотуудад бид Хятадын засгийн газар, худалдааг дэмжих хороотой хамтран  үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн зохион байгуулалтын ажлуудаас гадна хил гаальд тулгардаг асуудлыг алхам алхмаар хамтран шийдэж байна хэмээлээ. Үзэсгэлэнгийн шилдэгүүд болон эргэн тойронд өрнөсөн үйл явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Бизнес таймс” онлайн сониноос хүлээн аваарай.

    Latest 150
    Latest 150