• MN
  • EN
  • CN
  • RU
  • LHAMOUR брэндээр хэдийн танил болсон “2015 Оны Жижиг Дунд Үйлдвэрийн – Оны Онцлох Энтерпренер” Натурал Эссеншлс ХХК-тай танилцах аянд урьж байна
    11/04/2016

    Тухайн онд Entrepreneur арга хэмжээнээс Онцлох ААН-ээр шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд бизнес эрхлэгчдэд таниулан сурталчилах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, суб-контрактаар харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээр “Оны Онцлох Entrepreneur Аж ахуй нэгжийн аян”-г жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.

    Энэ удаад бид  “2015 Оны Жижиг Дунд Үйлдвэрийн – Оны Онцлох Энтерпренер”-ийн нэгээр шалгарсан Натурал Эссеншлс ХХК-ийн үйл ажиллагаа, дэлгүүр болон тэдний ололт амжилт, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2016 оны 11 сарын 16-ны өдрийн /Лхагва гараг/ 10:30-13:30 цагт зохион байгуулах гэж байна.

    Хөтөлбөр:
    10:30 - 11:00     Туушин зочид буудалд байрлах “Лхамур”дэлгүүр дээр цуглах
    11:00 – 11:30     Компанийн танилцуулга хийх
    11:30 - 12:00      Асуулт хариулт
    12:00 - 12:10      Шангри-Ла худалдааны төвд байрлах “Лхамур”дэлгүүр лүү хөдлөх
    12:10 - 12:50     Онцлох бүтээгдэхүүн болон нэрийн барааны дэлгүүртэй танилцуулах    
    12:50 – 13:20     Хамтран ажиллах санал тавих
    13:20 – 13:30     Дурсгалын зураг татуулах
    13:30    МҮХАҮТанхимын байр луу хөдлөх

    Оролцох нийт хүний тоо: 25 хүн
    Бүртгэлийн эцсийн хугацаа: 2016 оны 11 сарын 15-н хүртэл
    Цуглах газар: Туушин зочид буудалд байрлах “Лхамур” дэлгүүр дээр шууд цуглах

    Жич:

    • Бүртгүүлэхдээ оролцох хүний нэр, байгууллагын нэр, албан тушаал, холбоо барих утас, имэйл хаягаа бичнэ үү.
    • Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.

    Харилцах ажилтан: Гишүүнчлэлийн газрын мэргэжилтэн О.Ариунсанаа
    Холбоо барих: 313411, 99022595
    Цахим шуудан: ariunsanaa@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150