• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Бартер бирж” ХХК-ийн танилцуулга
    09/25/2017

    “Бартер бирж” ХХК-ийн чадварлаг баг хамт олон  2017 оны 01-р сарын 12-ны өдрөөс эхлэн монголын хамгийн анхны “БАРТЕР СОЛИЛЦООНЫ НЭГДСЭН БИРЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ”-г онлайн SOLINO.MN вэбсайтаар дамжуулан ажиллаж байна.  

    Бартер худалдаанд оролцсоноор худалдан авах чадвараа бэлэн мөнгө зарцуулалгүйгээр нэмэгдүүлж, биржид бүртгэлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжтой. Дэлхий даяар бартерийн худалдаа нэмэгдэж байгаа нь олон шалтгаантай боловч тэдгээрийг нэгтгэж буй үндсэн суурь нь БИЗНЕСИЙН АШИГ юм.

    Олон улсын хэмжээнд бартер худалдааны онлайн худалдаа эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд үүнд нэгдсэнээр дараах давуу талуудыг хүртэх боломжтой.

    • БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ: Бид брокеруудаараа дамжуулан таны бизнесийн тухай мэдээллийг долоо хоног тутамд гишүүддээ цахим шуудангаар явуулж, сурталчилгаа хийх бөгөөд бартер хийх зорилтот хэрэглэгчидтэй холбогдож, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд тань тусална.
    • БЭЛЭН МӨНГӨӨР ХИЙХ БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ:  Хэрэв бартер худалдаанд арилжаа хийж, хэрэглэгчдэд сайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг хүргэж чадвал тэдгээр нь өөрийн хамтран ажилладаг харилцагчиддаа таны бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгох бөгөөд энэ нь бэлэн мөнгөөр худалдан авалт хийх хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлдэг. Мөн та бартер худалдаанаас олсон худалдан авалтын оноогоо маркетингийн үйл ажиллагаанд зарцуулах боломжтой.
    • БЭЛЭН МӨНГӨНИЙ УРСГАЛЫГ НЭМЭГДҮҮЛЭХ: Борлуулалтаа нэмэгдүүлэх, зардлаа багасгах нь мөнгөн урсгалыг нэмэгдүүлэх гол арга  юм. Бартер худалдаа эдгээр боломжуудыг зэрэг олгодог.  Бартер худалдаанд оролцсоноор хүссэн бараа бүтээгдэхүүнээ өөрт байгаа нөөц бололцоогоо ашиглан худалдан авах боломжтой болно.
    • СУЛ БАЙГАА ЦАГ, БОЛОМЖОО БҮРЭН АШИГЛАХ: Ямар ч бизнест их, бага хэмжээний илүүдэл цаг, боломж байдаг. Сул зогссон цаг маргааш үнэ цэнэ авчрах боломжийг алдахад хүргэдэг. Манай бартер сүлжээнд нэгдсэнээр бизнесийн үйл ажиллагааг тань дэмжих хамтрагчаа олоход нэг алхам ойртох бөгөөд, боломжоо бүрэн дүүрэн ашиглах нөхцөл бүрдэнэ.
    • БӨӨНИЙ ХУДАЛДАА ХИЙХ АШИГ ТУС: Бартераар худалдан авах ихэнх бараа бүтээгдэхүүнүүд нь бөөний үнээр байх бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаагаа бэлэн мөнгө хэрэглэхгүй явуулах боломжийг бид санал болгож байна.
    • ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ: Солилцоо хийж буй бартерийн сүлжээний гишүүдийн хувьд таны бүтээгдэхүүн, үйлчилгээг бартерийн үйл ажиллагаа эрхэлдэггүй бусад өрсөлдөгчдөөс илүүгээр худалдаж авах нөхцөл бүрдэнэ. Ингэснээр бэлэн мөнгөөр худалдаа хийдэг хэрэглэгчдээс гадна бусад хэрэглэгчдийн тоо нэмэгдэнэ.
    • ӨР ҮҮСЭХГҮЙ: Та гүйлгээ хийхдээ онлайн хэлбэрээр хийх бөгөөд зөвхөн бартерийн данстай, дансандаа худалдан авалт хийхэд хүрэлцэхүйц төгрөгтэй хэрэглэгчид худалдан авалт хийх боломжтой. Тиймээс өр үүсэхгүй.
    • АВЛАГА ЦУГЛУУЛАХ: Жижиг, дунд үйлдвэрүүдээс авлагаа авч чадахгүй байгаа тохиолдол байна уу? Төлбөрөө бэлэн мөнгөөр төлж чадахгүй байгаа тэдгээр байгууллагууд бартерийн солилцоонд нэгдсэнээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ борлуулж төлбөрөө төлөх боломжтой.  Ингэснээр таны авч чадахгүй байсан авлага эсрэгээрээ танд хэрэгтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах эрх болж очих юм.
    • АЖИЛЧДЫГ УРАМШУУЛАХ: Бартер солилцоонд байгаа шүдний эмнэлгийн үйлчилгээгээр ажилтнаа шагнах нь бэлэн мөнгө өгөхөөс хамаагүй үнэ цэнэтэй урамшуулал болж болох юм. Үүний нэгэн адил бартер бирж нь шагнал урамшууллыг аяллын эрх, эрүүл мэндийн сургалт зэрэг олон төрлөөр олгох боломжтой болно.

    Latest 150
    Latest 150