• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт”-ыг Амжилттай зохион байгууллаа
    09/27/2017

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг “Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт”-ыг “Улаанбаатар Төмөр Зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгийн захиалгаар 2017 оны 9 дүгээр сарын  16-17, 23-24-ний өдрүүдэд 2 үе шаттайгаар зохион байгуулж,  83 хүн хамрагдлаа.

    Сургалтад “УБТЗ” ХНН-ийн удирдлагууд болон орон нутгийн өртөөний дарга нар оролцсон ба УБТЗ нь Монгол-Оросын хамтарсан нийгэмлэг гэдгээрээ сургалтад ОХУ-ын мэргэжилтнүүд хамрагдсан нь онцлог байлаа. 

    Компанийн засаглалын үндсэн ойлголт, ТУЗ, ТУЗ-ын нарийн бичгийн даргын үүрэг, Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээ, Манлайлан удирдах ур чадвар, Компанийн шийдвэр гаргалт, Чанарын удирдлагын тогтолцоо зэрэг 12 сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгууллаа.

    Сургалтад оролцогчдод МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав гэрчилгээ гардуулж, ажлын амжилт хүслээ.

    Latest 150
    Latest 150