• MN
  • EN
  • CN
  • RU
  • Олон нийттэй харилцах ажилтны сургалтанд урьж байна
    11/01/2016

    Монголын Хэвлэлийн Хүрээлэн, МҮХАҮТанхим хамтран “Олон нийттэй харилцах ажилтны сургалт”-ыг зохион байгуулах гэж байна. Байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд оновчтой, үр ашигтай сурталчлах нь компани, аж ахуйн нэгжүүдийн чухал хэрэгцээ болж байна. Олон нийттэй харилцах ажилтан Таныг энэхүү сургалтанд хамрагдаж мэдээ мэдээлэл авч, харилцан мэдлэг туршлагаа солилцохыг урьж байна.

    Хэзээ: 11 дүгээр сарын 24
    Хаана: Хан-Уул дүүрэг, МҮХАҮТ-ын байр 507 тоот
    Төлбөр: 120,000
    Хамрагдах хүний тоо: Хязгаартай тул яараарай

    Багшлах боловсон хүчин:

    • Монголын Хэвлэлийн Хүрээлэн

    Сургалтын сэдвүүд:

    Мэдээлэл дамжуулах арга хэрэгслээ оновчтой сонгохын тулд юу мэдэх шаардлагатай вэ?

    • Монгол дахь мэдээллийн хэрэгслийн болон хэрэглэгчдийн зах зээл

    Дэвшилтэт мэдиаг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

    • Сошиал медиа – түүнийг ашиглах арга замууд

    Хэвлэлийн мэдээ бэлтгэхэд юуг анхаарах вэ?

    • Ямар мэдээ хүний сонирхлыг татдаг вэ?
    • Мэдээний бүтэц, өнцөг
    • Мэдээнд эх сурвалжыг ашиглах

    Сонин сэтгүүлд мэдээ бичих арга барил
    Хэвлэлийн бага хурлыг хэрхэн зохион байгуулах вэ?
    Мэдээлэл дамжуулах үйл явцад мэдээлэл түгээгчээс юу шаардах вэ?

    • Хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхөд анхаарах зүйлс
    • Ярилцлага өгөгчийн тактикууд

    Төгсөгчдөд Монголын Хэвлэлийн Хүрээлэн, МҮХАҮТ-ын хамтарсан гэрчилгээ олгоно. Сургалтын материал, танилцуулгаар бүрэн хангана. Сургалт асуулт хариулт, кейс /жишээ, туршлага/, харилцан санал солилцох байдлаар явагдана. 

    Холбоо барих:
    Утас: 70109090, 99107440
    Факс: 11-324620
    Цахим шуудан: ulzii811@gmail.com 

    Бүртгэл 11 дүгээр сарын дугаар сарын 20-ыг дуустал явагдана

    Latest 150
    Latest 150