• MN
  • EN
  • CN
  • RU
  • Тайвань руу бизнес аялалд урьж байна
    10/27/2016

    Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим  /МҮХАҮТ/ нь Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)-нд 2002 онд үндсэн гишүүнээр элсэж, Холбооны үйл ажиллагааг Монголын бизнес эрхлэгчдэд хүргэн ажиллаж байгаа билээ. CACCI нь анх 1966 онд байгуулагдсан ба өдгөө 27 орны ХАҮТ-уудыг эгнээндээ нэгтгэсэн, бүсийн хэмжээнд бизнес, эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын зөвлөх статус бүхий нэр хүндтэй байгууллага юм. Тус Холбооны 30-р чуулга уулзалт нь 2016 оны 11-р сарын 23-25-ны өдрүүдэд Тайпей хотод зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн чуулган нь тус холбооны 50 жилийн ойтой давхцаж байгаагаар өмнөх чуулгануудаас түүхэн онцлог ялгаатай.

    “Азийн сэргэн мандалт: Дэлхийн эдийн засагт томоохон байр суурь эзлэх нь” сэдэвтэйгээр зохиогдох энэхүү чуулга уулзалтанд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл, Мэдээлэл, харилцаа холбооны технологийн зөвлөл, Хүнс хөдөө аж ахуйн зөвлөл, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл болон Филиппин, Цейлон, Тайвань, Австрали, Индонези, Лаос зэрэг улсуудын эдийн засаг, худалдаа хөрөнгө оруулалтын талаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд нь мэдээлэл хийхээс гадна амжилттай яваа бизнес эрхлэгчидтэй уулзаж хэрхэн амжилтанд хүрсэн талаархи мэдээлэл авах боломжтой юм.

    Иймд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/нь Тайпей хотод 2016 оны 11-р сарын 21-25-ны хооронд бизнес аялал зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг бизнес айлчлалын хүрээнд МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийн худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Тайваний Гадаад Худалдааг Дэмжих Хороотой /TAITRA/ хамтран тус улсын бизнес эрхлэгчидтэй ганцаарчилсан уулзалт, Тайваний үйлдвэрүүдтэй танилцах, Экспорт-Импортын банк (Exim bank) дээр зочилж хөнгөлөлттэй зээлийн талаар мэдээлэл авах зэрэг арга хэмжээ айлчлалын хөтөлбөрт багтсан болно.

    Бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцох, бизнес түншийн харилцаа тогтоож өөрсдийн үйл ажиллагааны хүрээг тэлэх сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг уг бизнес аялалд өргөнөөр оролцохыг урьж байна.

    Сонирхсон аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид 2016 оны 11-р сарын 07-ны дотор бүртгэлийн хуудсыг бөглөж ирүүлнэ үү. Тайваний виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын жагсаалт, Бизнес аялалын хөтөлбөрийг хавсаргав.

    Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар авна уу.

    Хариуцсан ажилтан:
    МҮХАҮТ, Гадаад Харилцаа хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Аяна
    Утас:  312501, 99182736
    Факс: 324620
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn

    Жич: Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо (CACCI)–ны 30-р чуулга уулзалтын дэлгэрэнгүй мэдээллийг доорх веб сайтаас авна уу. http://www.2016cacci.biz/index.html

    Latest 150
    Latest 150