• MN
  • EN
  • CN
  • RU
  • 2017 оныг дуустал БНТУ-д зохион байгуулагдах арга хэмжээ, үзэсгэлэн яармагийн жагсаалт
    10/12/2017

    Монгол улс, БНТУ-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдийн харилцаа холбоо тогтоох боломжийг нээх үүднээс МҮХАҮТ, МУ-д суугаа БНТУ-ын ЭСЯ-аас 2017 оныг дуустал Турк улсад зохион байгуулагдах (Худалдан авагчдын тусгай уулзалт хөтөлбөртэй) үзэсгэлэн, арга хэмжээний жагсаалтыг та бүхэнд хүргүүлж байна.

    Эдгээр үзэсгэлэн, уулзалт, арга хэмжээнүүдэд Ази, Африк, Балкан, Ойрх Дорнодын улсуудын ЖДҮ салбарт үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд, импортлогч компаниуд өргөнөөр оролцдог байна.

    Үзэсгэлэнд оролцох хүсэлтэй ААН, байгууллагууд хавсралтаар хавсаргасан өргөдлийн маягтыг бөглөн өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө БНТУ-ын төлөөлөгчийн газарт хүргүүлэх болохыг анхаарна уу.

    Жич: Худалдан авах эрх бүхий оролцогч компани тус бүрээс 2 хүний зочид буудлын (өглөөний цай багтсан) зардлыг Бүгд Найрамдах Турк улсын Эдийн засгийн яам хариуцах юм.

    Жагсаалтыг үзэх (Формат: *.pdf, Хэмжээ: 156 кб)

    Гадаад Харилцаа, Худалдаа, Хөрөнгө Оруулалтын Газрын мэргэжилтэн Б.Аяна
    Утас: +976-11-312501, 99182736
    Цахим шуудан: ayna@mongolchamber.mn

    Latest 150
    Latest 150