• MN
  • EN
  • CN
  • RU
  • “B2B NETWORKING” макро эдийн засгийн төлөв байдал: БОЛОМЖ УУ
    10/25/2016

    МҮХАҮТ сар бүр “Бизнес-2-Бизнес” (B2B Networking) уулзалтыг бизнес эрхлэгчдийн хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, хамтран ажиллахад нь хувь нэмэр болохуйц санал бодлоо хуваалцах платформ, бизнесийн таатай орчинг бий болгох зорилгоор тогтмол зохион байгуулж байна. Энэ удаагийн уулзалтыг бизнес эрхлэгч эмэгтэйчүүд тэр дундаа бизнесээ эхлэн, цаашид өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байгаа жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ зориулан “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийг хүрээнд хийх гэж байна. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын (КОЙКА) санхүүжилттэй тус төслийг Азийн сан Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлэхийн зэрэгцээ Хөгжлийн Шийдэл ТББ, МҮХАҮТ болон Голомт банктай түншлэн ажиллаж байна. Энэхүү төсөл нь хотын эдийн засагт бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү В2В уулзалтыг Макро эдийн засгийн төлөв байдал: Боломж уу? сэдвийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16.00-18.30 цагт МҮХАҮТ-ын Их танхимд хийх гэж байгаа тул та бүхэн дараах утас хаягаар бүртгүүлэн оролцоно уу.

    Утас: 7010 9090, 7011 0250
    Гар утас: 9907 7127
    Цахим шуудан: Oigonjav@mongolchamber.mn

    “В2В УУЛЗАЛТ”-ЫН ХӨТӨЛБӨР

    Макро эдийн засгийн төлөв байдал: Боломж уу?
    Модератор: МҮХАҮТ-ын МОНХГ-ын дарга П.Анхтуяа

    16.00-16.05 Нээлт: МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа
    16.05-16.20 “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” төслийн танилцуулга
    /Азийн сангийн төслийн менежэр Б.Энхжин/
    /БЭЭТ-ийн мэргэжилтэн Болорцэцэг/
    16.20-16.50 Макро эдийн засгийн төлөв байдал
    /Будханат ХХК-ийн бизнесийн зөвлөх Ч.Мөнхбадрах/
    16.50-17.00 МҮХАҮТ-ын танилцуулга
    МОНХГ-ын ахлах мэргэжилтэн Л.Ойгонжав
    17.00-17.30 Таны бизнесийн шилдэг хамтрагч, аутсорсинг үйлчилгээ
    /Будханат ХХК-ийн бизнесийн зөвлөх Ч.Мөнхбадрах/
    17.30-17.50 Асуулт хариулт
    17.50-18.30 Чөлөөт уулзалт /Дарс, Хөнгөн зууш/

    Latest 150
    Latest 150