• MN
  • EN
  • CN
  • RU
  • Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчидтэй уулзаж байна
    10/26/2017

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, экспортыг дэмжих, гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр идэвхтэй ажиллахаа мэдэгдлээ.

    Эдүгээ гадаадын 41 оронд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар ажиллаж байгаа бөгөөд Гадаад худалдааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус яам бүрэлдэхүүнээрээ онцгойлон анхаарах аж. Түүнчлэн яамныхаа дэргэд технологи судалгааны төв байгуулахаар ажлаа эхэлснээ сайд мэдээлэв.

    Уулзалтыг МҮХАҮТ, Монголын ажил олгогч эздийн холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд салбар салбарын 150 орчим бизнес эрхлэгч оролцож байна.

    Latest 150
    Latest 150