• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Тамхины худалдааны зохистой хяналт” сэдвээр уулзалт боллоо
    10/26/2017

    Уулзалтад УИХ-ын гишүүн Н.Оюундарь, МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа, Монголын жижиглэн худалдаа дэмжигчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, зөвлөх Д.Нарантуяа, Казакстан Улсын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Жибек Ажибаева нар оролцож тамхины хяналтын эрхзүйн орчин өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт жижиглэн худалдаачдад, хэрэглэгчид, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа талаар санал бодлоо солилцлоо. Мөн Ази Номхон далайн Аялал жуулчлалын жижиглэн худалдааны холбооны төлөөлөгч Рода Северино Тамхины тухай хууль гадаадын аялагчдад хэрхэн нөлөөлдөг талаар яриа өрнүүллээ. Дугуй ширээний хэлэлцүүлгийн үеэр тамхины зохистой худалдааны хяналтад санал болгож шийдлүүдийг хэлэлцэж уриалга гаргалаа.

    Latest 150
    Latest 150