• MN
  • EN
  • CN
  • RU
  • “Үндэсний чанарын чуулган” ирэх баасан гарагт болно
    11/06/2017

    Монголын үндэсний худал­даа, аж үйлдвэрийн танхим, Стандарт, хэмжил зүйн газар,  Европын холбоо хамтран энэ сарын 10-нд “Үндэсний чанарын чуулган” зохион байгуулах гэж байна. НҮБ 1989 оноос эхлэн жил бүрийн арваннэгдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагийг “Дэлхийн чанарын өдөр” болгон зарласан. Монгол Улс 2002 онд Чанарын болон байгаль орчны удирдлагыг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг баталснаар “Дэлхийн чанарын өдөр–Үндэсний чанарын долоо хоног”-ийг тэмдэглэх болсон юм. Энэ хүрээнд чанар, стандартыг бэхжүүлэх, мөрдүүлэх чиг­лэлээр уулзалт, чуулган зохион байгуулж, тулгамдаж буй сэд­­вээр хэлэлцдэг. Энэ онд ч чанарын чуулган зохион байгуу­лах гэж буй нь энэ. Дэлхий даяар энэ жил уг өдрийг “Өдөр бүр манлайллыг дэмжье”  уриан дор тэмдэглэн, өнгөрүүлэхээр болжээ.

    Ирэх баасан гарагт болох  “Үндэсний чанарын чуулган”-ны үеэр Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас аж ахуйн нэгж, байгууллагуу­дад зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн итгэмжлэл, баталгаажуу­лалт, тохирлын үнэлгээний болон зөвлөх компаниудын үйлчилгээний үзэсгэлэнг зохион байгуулах аж. Уг чуулган нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгж­лийг хурдасгахад чанар хэрхэн үр нөлөөтэй, олон ул­сын чиг хандлагатай нийцэж буйг хэлэлцэх зорилготой болохыг зохион байгуулагчид нь онцолсон.

    Тэрчлэн чуулганы хүрээнд аж ахуйн нэгжүүдэд “Үндэс­ний чанарын шагнал” олгоно. Хэрэг­лэгчдийг чанартай бүтээг­­дэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импор­тыг орлосон компаниудыг чана­рын дээд шагналаар шагнах аж.

    Мөн “Үндэсний тохирлын тэмдэг”,“тохирлын гэрчилгээ”-ний чанар, стандартыг нэвт­рүүлсэн аж ахуйн нэгж, байгуул­лагыг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниу­лах зорил­го­той.  Дээрх шаардлагыг хан­гасан аж ахуйн нэгжүүд шаг­налд нэрээ дэвшүүлж, баримт, мате­риалаа ирүүлэх боломж­той.

    Өнөөгийн байдлаар манай улсад нийт 110 гаруй  байгуул­лага чанарын менежмен­тийн тогтолцооны ISO-9001 стан­дарт нэвтрүүлээд байна. Чанар нь аж ахуйн нэгжүүдэд өрсөлдөх давуу тал, итгэлцэл бий болгодог.

    Latest 150
    Latest 150