• MN
  • EN
  • CN
  • RU
  • “2015 Оны Онцлох Импортлогч - Энтрепренер”-оор шалгарсан БСБ СЕРВИС ХХК-той танилцах аянд урьж байна
    10/17/2016

    МҮХАҮТанхимаас тухайн онд Entrepreneur-оор шалгарсан компаниудын ажлын амжилт туршлагыг бусад гишүүд бизнес эрхлэгчдэд таниулан сурталчлах, цаашид гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтран ажиллах хүрээг өргөжүүлэх, харилцан өөр хоорондоо ашигтай ажиллах боломжийг бүрдүүлэхээр “Entrepreneur -ийн нэгжийн аян”-г 2005 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ.

    Энэ удаад бид “2015 Оны Онцлох Импортлогч –Энтрепренер”-оор шалгарсан Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй БСБ СЕРВИС ХХК-ний үйл ажиллагаа, ажлын туршлагатай танилцах арга хэмжээг 2016 оны 10 дүгээр сарын 25-ний өдөр 10:30-13:30 цагийн хооронд зохион байгуулах тул оролцох сонирхолтой аж ахуй нэгж, байгууллагууд 10 сарын 24-ны өдрөөс өмнө бvртгүүлнэ үү.

    БСБ Сервис ХХК Бидний тухай

    Танхимын гишүүн: Татварын зөрчилгүй компани
    Бүртгэлийн хураамж: хураамжгүй
    Үргэлжлэх хугацаа: 3 цаг
    Цугларах газар: МҮХАҮТанхимын байрны үүдэнд 10.30 цагт

    Жич: Бүртгүүлэхдээ оролцох хүний нэр, албан тушаал, холбоо барих утас, емайл хаягаа бичнэ үү.

    • Арга хэмжээнд оролцохдоо нэрийн хуудсаа авч ирнэ үү.

    • Хүний тоо хязгаартай, 1 компаниас 1, нийт 30-н хүн

    Харилцах ажилтан: Гишүүнчлэлийн Газрын тэргүүлэх мэргэжилтэн Г.Ганчимэг
    Холбоо барих: +976-11-324394, 88008290

    Latest 150
    Latest 150