• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа
    11/15/2017

    Шинэ Барга Зүүн Хошууны орлогч хошуун дарга Мөнхсүрэн болон ХөлөнБуйр аялал жуулчлалын группын ерөнхийлөгч Лйү Чан Шүн нар “Худалдааны чөлөөт бүс” байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт гурван улсын хил орчмын худалдааг хөгжүүлэх, зах зээлийг өргөжүүлэх, хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийх, бизнес эрхлэгчдийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахаар тусгасан байна.

    Тус арга хэмжээнд Шинэ барга зүүн хошууны  намын хорооны орлогч дарга хошуун дарга Хай Чин, хошууны намын хорооны орлогч дарга Цао Фэн Чүн, хошууны орлогч дарга Мөнхсүрэн, улс төрийн зөвлөлийн орлогч дарга үйлдвэр худалдааны холбооны дарга Бай Чүн Хуа, Өвдөг хилийн хяналтын комиссар Лйү Шиан Хай, ХөлөнБуйр хотын худалдааны явдлын орлогч дарга Шүн Тё Жүн Хайлаар Гааль, Хөлөн Буйр аймгийн мэргэжлийн хяналт Шинэ барга зүүн хошууны гадаад хэргийн яам, боомт зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.

    Энэхүү худалдааны чөлөөт бүс байгуулагдсанаар зүүн бүсийн аймгуудын бизнес эрхлэгчдийн хувьд нэг иргэн 8000 юанын бараа бүтээгдэхүүныг татваргүй гарган борлуулах, зах зээлээ тэлэх, хөрөнгө оруулалт, түншийн харилцаагаа өргөжүүлэх боломжийг нээж өгч байгаа ажээ.

    Latest 150
    Latest 150