• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хэнтий аймгийн бизнес эрхлэгчид оролцсон “Chamber bus” аялал
    11/15/2017

    Хэнтий аймаг дахь салбар танхимын гишүүд, бизнес эрхлэгчид тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Зочдыг Танхимын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн танхимын бодлого үйл ажиллагаа, эдийн засаг бизнесийн орчны талаарх мэдээллийг хийн санал солилцон зөвлөгөө өглөө. Тэд Танхимын гишүүн Траст трейд, Өгөөж чихэр боов, Об капитал, Өүлэн мэнч зэрэг аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх ажээ.

    Мөн УИХ-ын гишүүн Д.Гантулгатай уулзлаа. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан энэ салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх, түүнтэй уялдсан бизнес эрхлэх нь илүү боломжтойг хэллээ. Тэрээр НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилт түүнтэй уялдсан МУ-ын Засгийн газрын тогтвортой хөгжлийн бодлоготой уялдуулан бизнес эрхлэх нь илүү үр дүнтэй байж болохыг онцолсон юм. Ирэх оны эхний улиралд багтаан Чингис хотод Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдийн чуулга уулзалт, форум зохион байгуулах саналыг онцлон тэмдэглэлээ.

    Мөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зэс хайлуулах үйлдвэр байгуулах хэрэгтэй. Үйлдвэрийн ТЭЗҮ нь хийгдсэн. Монгол улсын 2018 оны төсөв батлагдлаа. Төр, бизнес эрхлэгчид төсвийн хөрөнгийг хэрхэн гаргах вэ гэдэгт биш орлого хэрхэн олох вэ гэдэгт анхаарах хэрэгтэйг хэлсэн ба урилгаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцож  саналаа солилцлоо.

    Уулзалт, аялалд тус аймаг дахь салбар танхимын дарга Д.Батболд, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийн 40 гаруй төлөөлөл оролцлоо.

    Latest 150
    Latest 150