• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бүгд Найрамдах Беларусь Улсын "Гродномясомолпром" ХХК-аас ирсэн хамтран ажиллах саналыг та бүхэнд хүргэж байна
    11/15/2017

    Беларусь улсын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Гродномясомолпром" ХХК нь Монгол улсын зах зээлд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн хамтран ажиллах санал болон бүтээгдэхүүний үнийн саналыг ирүүлсэн байна.

    "Гродномясомолпром" нь Беларусь улсын  мах савлах үйлдвэр, сүү боловсруулах үйлдвэр, цардуул боловсруулах үйлдвэр, согтууруулах ундаа үйлдвэрлэх үйлдвэр, лаазалсан үйлдвэр эрхэлдэг 15 томоохон аж ахуй нэгжүүдийг нэгтгэж чадсан, хил залгаа улсууд даа нэр хүндтэй 70 жилийн туршлагатай компани юм.

    Компанийн жагсаалт:

    Цагаан идээний үйлдвэр

    • ОАО Волковысское «Беллакт»
    • ОАО «Молочный Мир»
    • ОАО «Лидский молочно-консервный комбинат»
    • ОАО «Щучинский маслосырзавод»
    • ОАО «Молочная компания Новогрудские Дары»
    • ОАО «Дятловский сыродельный завод»

    Согтууруулах ундааны үйлдвэр

    • ОАО «Дятловский ликёро-водочный завод «Алгонь»

    Махны үйлдвэр

    • ОАО «Гродненский мясокомбинат»
    • ОАО «Волковысский мясокомбинат»
    • ОАО «Слонимский мясокомбинат»
    • ОАО «Ошмянский мясокомбинат»
    • ОАО «Лидский мясокомбинат»

    Төмсний гурил буюу Цардуулын үйлдвэр

    • ОАО «Рогозницкий крахмальный завод»
    • ОАО «Гольшанский крахмальный завод»

    Лаазалсан бүтээгдэхүүний үйлдвэр

    • ОАО «Гродненский консервный завод»

    Дээрх хүнсний үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дараах байдлаар ангилна: мах, дайвар бүтээгдэхүүн, чанасан мах, хагас боловсруулсан мах, лаазалсан мах, тэжээл, хүнсний өөх, өөх тос, тэжээлийн өөх, хатуу бяслаг, зөөлөн бяслаг, боловсруулсан бяслаг, цөцгийн тос , сүүний нунтаг, бүх сүүний нунтаг, цардуул, согтууруулах ундаа, лаазалсан бүтээгдэхүүн.

    Тус компанид хамрагдсан бүх компаниуд нь чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн. Олон улсын стандарт ISO 9000 ба FSSC 22000-2013 шаардлагуудыг хангахаас гадна "Halal" болон "Kosher" сертификатуудтай юм.

    Хамтран ажиллах сонирхолтой Монгол Улсын хүнсний салбарын импортлогч аж ахуй нэгжүүд доорх хаягаар шууд холбоо барина уу.  Мөн тус компанийн танилцуулга, бүтээгдэхүүний үнийн саналтай танилцахыг хүсвэл МҮХАҮТанхимын Хэрэглэгч Үйлчилгээний Төв-д хандана уу.

    Хавсралтаар Мах болон Сүүн бүтээгдэхүүний үнийн саналыг хүргэж байна.

    Холбоо барих хаяг:         

    Компанийн нэр:  ОАО "Гродномясомолпром"
    Хаяг: Республика Беларусь, 230023, г.Гродно, ул. Лермонтова, 2
    Утас: + 375 152 77 19 86
    Факс: + 375 172 10 84 39
    Цахим шуудан: info@grodnommp.by; gmmp@mail.ru
    Цахим хуудас: http://www.grodnommp.by/

    Хавсралт: Company listDairy products, Meat products

    Хэрэглэгч үйлчилгээний газар

    Latest 150
    Latest 150