• MN
  • EN
  • CN
  • RU
  • Захирлуудад зориулсан ээлжит сургалт боллоо
    11/16/2017

    Танхимаас тогтмол зохион байгуулдаг захирлуудад зориулсан “CEO”  сургалтад худалдаа үйлчилгээ, барилга, сав баглаа  боодол, хүнсний чиглэлийн 15 захирал хамрагдан гэрчилгээгээ гардан авлаа.  Тэд компанийн тогтвортой байдал, санхүүжилт, хөрөнгө оруулалт татах, бараа бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн гаргах зэрэг сэдвээр 2 өдрийн турш мэдээлэл авлаа. Оролцогчдын зүгээс хугацааны хувьд богино ч гэлээ өөрийн мэдлэгээ бататган цаашдын төлөвлөгөө, зорилгоо тодорхойлох, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэхэд хэрэгцээтэй  мэдлэг мэдээлэл авсан маш үр дүнтэй сургалт боллоо гэдгийг хэлж байлаа.  Тус сургалтыг салбар бүрдээ олонд танигдсан, бизнесийн туршлагатай захирал, эрдэмтэн зөвлөхүүдийн баг удирдан явуулдагаараа маш онцлог болдог.

    Latest 150
    Latest 150