• MN
  • EN
  • CN
  • RU
  • ХААИС-ийн ЭЗБС-ийн оюутнууд “Chamber bus”-аар аялав
    11/21/2017

    Танхим, ХААИС хоорондын хамтын ажиллагааны хүрээнд төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “Chamber bus” танилцах аялалыг зохион байгууллаа. Тус аялалд ХААИС-ийн ЭЗБС-ийн менежментийн 4 дүгээр дамжааны оюутнууд хамрагдан Танхим, арбитрын үйл ажиллагаатай голлон танилцаж, фэйсбүүк ашиглаж бүтээгдэхүүний маркетингийг хэрхэн хийх талаарх сургалтад хамрагдлаа.

    Мөн МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа хэрхэн сайн ажилтан болох сэдвээр илтгэл тавьж,Танхимын зөвлөх Масуда Такуми оюутнуудтай Япон орны талаар чөлөөт ярилцлагыг өрнүүлж тэдэнд өөрийн зүгээс ажлын байран дээр гараад хэрэгжүүлэх зөвлөгөөнүүдийг өгч харилцан саналаа солилцлоо.

    Бид ажлын байран дээр гараад хэрхэн ажиллах, сайн боловсон хүчин байхын тулд юун дээр анхаарах, танхимын үйл ажиллагаанаас бизнесийн холбогдолтой арга хэмжээ сургалтууд зохион байгуулдаг гээд олон талын мэдээллийг авлаа гэдгийг оюутнууд хэлж байлаа.

    Latest 150
    Latest 150