• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол бүтээгдэхүүн “Алсыг хар, Органикийг сонго” уриатай гарна
    11/30/2017

    Монголын хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд органик тодотголтойгоор  дэлхийн зах зээлд гарахад ойрхон байна. ХХААХҮЯ, МҮХАҮТ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Монголын бүтээмжийн төв хамтран “Органик хүнс, хөдөө аж ахуйн үндэсний 2-р чуулган”-ыг 11 дүгээр сарын 30-нд зохион байгууллаа.

    Чуулганы хүрээнд 11 сарын 28, 29-нд “Органик хүнсний баталгаажуулалт” сэдэвт сургалтыг зохион байгуулж хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хот хөдөөгийн 120 гаруй төлөөлөгч оролцсон байна.

    Чуулганы үеэр Монгол Улсын органик хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал дүрэм журам, стандартыг баталгаажуулах, “Органик хүнс” Үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулах ажлын хэсгийг зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ. Мөн дэлхийн зах зээлд гарах Монголын органик бараа бүтээгдэхүүний уриаг баталлаа. Чуулганы төлөөлөгчдийн саналаар Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнүүд “Алсыг хар, Органикийг сонго” уриатайгаар дэлхийн зах зээлд гарахаар болж байна.

    Манай улс 2016 онд “Органик хүнсний хууль”-тай болж уг хуулийг 2017 оны 1 дүгээр сарын 1-нээс албан ёсоор мөрдөж эхэлсэн. Хууль эрхзүйн хувьд шинэ тулгар ч гэлээ манай улсын зөгийн аж ахуй, чацаргана, ноолууран бүтээгдэхүүнүүд ойрын хугацаанд органик хаяг шошготойгоор дэлхийн зах зээлд гарах бүрэн боломжтойг олон улсын судлаачид хэлж байна.

    Latest 150
    Latest 150