• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хятад улс 187 хэрэглээний барааны гаалийн татварыг бууруулна
    12/01/2017

    БНХАУ-ын сангийн яамны мэдээлснээр 12-р сарын 1-нээс эхлэн Хятад улс 187 нэр төрлийн барааны импортын тарифыг бууруулснаар татварын дундаж хэмжээ 17.3% -иас 7.7% хүртэл буурч байна. Өмнөх гурван удаагийн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импортын тарифыг бууруулсантай харьцуулахад энэ удаа татварын хөнгөлөлтийг өргөн хүрээнд хамруулан, татварын хэмжээг илүү ихээр бууруулсан байна.  

    Төрийн Зөвлөлийн гаалийн татварын хорооны тодорхой хэрэглээний бүтээгдэхүүний импортын тарифын мэдэгдлээр энэ удаа татвар нь буурч байгаа импортын хэрэглээний бараа бүтээгдэхүүний нэр төрөл 187 байгаа бөгөөд, тэдгээрийн дийлэнх нь Хятадын хэрэглэгчидийн гадаадаас ихээр худалдан авдаг бараа бүтээгдэхүүн байна. Тухайлбал, нярайн хуурай сүүний татварыг 20% -иас бууруулж тэглэсэн, үнэртэй ус зэрэг гоо сайхны бүтээгдэхүүний гаалийн татвар 10% -аас 5% болж буурсан, кофе чанагч, талх баригчийн гаалийн татварыг 32% -иас 10%, 16% -иар тус тус бууруулсан байна. Сангийн яамны хариуцлагатай ажилтны мэдээлснээр, энэ удаагийн гаалийн тарифын бууралт нь голлож хүмүүсийн өдөр тутмын  амьдралтай холбоотой гурван том хүрээг хамарч байна.

    Нэгдүгээрт, хэрэглэгчдийн онцлогт хэрэглээ, загварлаг хэрэглээ, чанартай хэрэглээ, брэндийн хэрэглээний хөгжлийн шаардлагад нийцүүлэн гоо сайхны бүтээгдэхүүн, үс арчилгааны бүтээгдэхүүн, амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн, гоо сайхны багаж хэрэгсэл, зарим цүнх, зарим гутлын импортын татварыг бууруулсан.

    Хоёрдугаарт, амьдралын хэв маягийн өөрчлөлт, хэрэглээний түвшнийг дээшлүүлэхэд чиглэж хүмүүсийн шинэ хэрэглээний хэрэгцээг хангах зорилготойгоор зарим  далайн бүтээгдэхүүн, бяслаг, зарим хатаасан жимс, цахилгаан сахлын машин, кофены машин, ухаалаг суултуур, цанын тоног төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүний импортын татварыг багасгасан. Гуравдугаарт, эрүүл ахуйн хэрэглээг хєгжүүлэх,  эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан гэх мэт тодорхой бүлгүүдийн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготойгоор эм тариа, зарим эрүүл мэндийн бүтээгдэхүүн, шүдний бэхэлгээ, нярайн хуурай сүү, нярайн тэрэг зэрэг бүтээгдэхүүний импортын тарифыг бууруулж байна.

    Мэдээний эх сурвалж: 时政新闻经济参考报

    Latest 150
    Latest 150