• MN
  • EN
  • CN
  • RU
  • Банкны тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ
    12/02/2017

    МҮХАҮТ-ын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл хоёр дахь удаагаа хуралдаж, бизнес эрхлэлтийн орчинг сайжруулах, зээлийн хүүг бууруулах арга зам, зарим хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ.

    Эдгээрээс Төв банкны тухай болон Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналуудаа нэгтгэж, УИХ-ын холбогдох байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Уг зөвлөлд МҮХАҮТ-ын удирдлагуудаас гадна эдийн засагч, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, эдийн засагч П.Хашчулуун, Хас банкны Ерөнхий эдийн засагч С.Болд нарын нэртэй эдийн засагчид, их дээд сургуулиудын эдийн засгийн чиглэлийн судлаач багш нар харьяалагдан, бизнесийн хууль эрх зүйн орчин, тулгамдаж байгаа асуудлуудаар судалгаа хийж, бодлогын зөвлөмж боловсруулдаг аж. 

    Энэ удаагийн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн талаар зөвлөлийн гишүүдэд мэдээлэл хийж, Татварын багц хууль, НӨАТ-ын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар зөвлөлийн гишүүдийн байр суурийг сонслоо. Түүнчлэн зөвлөлийн гишүүд МУИС-иас гаргасан Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол судалгааны тайлантай танилцав.

    Зөвлөлийн нэр бүхий зарим гишүүн Ерөнхий Сайдын захирамжаар байгуулагдсан “Эдийн засгийн бодлогын зөвлөл”-ийн бүрэлдэхүүнд ажилладаг бөгөөд Танхимын дэргэдэх зөвлөлийн санал, шийдвэрийг дамжуулах, дуу хоолойг хүргэх, бодлого шийдвэрт тусгуулах боломжтой юм.

    Latest 150
    Latest 150