• MN
  • EN
  • CN
  • RU
  • Эрчим хүч хэмнэлтийн үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд санал авч байна
    12/05/2017

    Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Эрчим хүчний сайдын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 52 дугаар тушаалаар байгуулан ажилласан.

    Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 20-ний өдрийн 274 дүгээр тогтоолоор “Эрчим хүч хэмнэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2017 онд багтаан батлах ёстой. Үүний дагуу холбогдох байгууллагуудаас албан ёсоор санал авч, Эрчим хүчний сайдын 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 39 тоот тушаалаар Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Эрчим хүч хэмнэх үндэснимй хөтөлбөрийг http://www.legalinfo.mn/annex/details/8050?lawid=12905 линкээр орж танилцах боломжтой.

    "ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ"-тэй танилцаад төлөвлөгөөнд оруулах саналаа бэлтгэж ирнэ үү.

    Холбоо барих: М.Хосбаяр
    Утас: 99051059

    Хавсралт: ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

    Latest 150
    Latest 150