• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хүүхдэд ээлтэй бизнесийг хуулиар дэмжинэ
    12/08/2017

    Компанийн нийгмийн хариуцлагыг Монголын аж ахуй нэгж байгууллагад хэвшүүлэх, хүүхдэд ээлтэй бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилготой “Хүүхдийн эрх ба Бизнесийн зарчим”-ын хэрэгжилтийг хэлэлцэх зөвлөлдөх  уулзалт МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.

    Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан, Хүүхдийг Ивээх Сантай хамтран 10 зарчим бүхий уг баримт бичгийг 2014 онд монгол хэл дээр бэлтгэн гаргасан байна.

    Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг зарчмын хэрэгжилтэд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн оролцоо чухал болохыг онцолж, дэмжин хэрэгжүүлэхийг уриаллаа.

    Түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн Сан энэ асуудлаар Засгийн Газрын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх “Бизнесийн салбар дахь хүүхдийн эрхийн асуудлаар улс орнуудын хүлээх үүргийн 16-р ерөнхий зөвлөмж”-ийг Монгол хэлээр мөн орчуулж гаргасныг дурдав.

    Түүнчлэн “Мобиком” корпораци нийгмийн хариуцлагыг хэвшил болгох эхлэлийг тавьж Монголдоо анхдагч “108” хүүхдийн дуудлагын утсыг нээснээ мэдээллээ.

    Зөвлөлдөх уулзалтын үеэр компанийн нийгмийн хариуцлага болон хүүхдийн эрхийн мэргэжилтнүүд хүүхдэд ээлтэй бизнес, орчныг дэмжих тухай зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн судалгааны анхан шатны үр дүнг танилцуулж холбогдох хууль эрх зүйн орчин болон хэрэгжилтийг сайжруулах, мөн судалгааны арга зүйн талаар санал солилцлоо.

     

     

    Latest 150
    Latest 150